Хамаг монголын III хаан Хотула “нууц товчоо”-д бичсэнээр: Хамаг Монгол, тайчууд нар Онон мөрний Хорхунагийн хөндий гэдэг газар цугларч хэлэлцээд Хотулааг хаан өргөмжлөв. Монголын жаргалан нь бүжиг хурим бүлгээ. Хотулаг хаан өргөмжилхөд Хорхунагийн саглагар модны доор хавирга газрыг халцартал, өвдөг газрыг өлтөртөл дэвхцэн бүжиглэж хуримлав гэжээ. Ийнхүү Хамаг Монголын гуравдахь хаан ширээг Хотула залгамжлав. Хотула хааны цэрэг Алтан улсын гурван удаагийн довтолгооныг бут цохиж ялалт байгуулж байснаас үзэхэд тухайн үед Хамаг Монгол улсын төр ихээхэн бэхжсэн, тэрээр төв азийн түүхэнд нөлөөтэй, хүчирхэг цэргийн зохион байгуулалттай улс байсныг харуулж байна. Хамаг Монгол, Алтан улсын хооронд байгуулсан 1147 оны гэрээ бол Алтан улсын эзэн хааны хувьд хэдийгээр гутамшигтай үйл явдал болсон боловч монголын хувьд язгуур монголын төрийн тэргүүн, цэргийн түшмэл, жанжин нарын мэргэн ухаан, хүч чадлыг илтгэн харуулсан чухал баримт бичиг болжээ.
Sunday, October 7, 2018
Saturday, June 23, 2018
Tuesday, December 12, 2017
100th Anniversary
Мөс зүсэгч хөлөг онгоцны капитан Гэндэнжамцын БУМ-ЭРДЭНЭ 100 жилийн ойг угтаж үүрэг амлалт авч байна.
Saturday, November 25, 2017
Monday, August 28, 2017
Seven Years in Tibet
Төвдөд өнгөрүүлсэн 7 жил номын тухай эрдэмтэн, орчуулагч А.Саруултай хийсэн ярилцлага
1940 оны хавар судлаач аялагч Хайнрих Харрер Гималайн нурууны Нанга-Парбат оргилд хүрэх шинэ зам олох тандалтын аялалаа өндөрлөмөгц нутгийн зүг хөлгийн жолоо залахаар төлөвлөсөн байв. Гэтэл дэлхийн хоёрдугаар дайн энэхүү төлөвлөгөөг орвонгоор нь эргүүлж, аялагчид Энэтхэгийн нутагт байгуулсан холбоотны армийн тусгаарлан хорих лагерьт хүргэгджээ. Харин тэд 1944 онд лагериас оргон зайлж дэлхийн "дээвэр" хэмээн нэрлэгддэг нууцлаг увдист Түвд нутагт хөл тавьж амжив. Түвдчүүд харийнханд нэн таагүй ханддаг байсан тул тэр хоёр "Хориотой хот" Лхаст нэвтрэх зөвшөөрөл олох хүртлээ маш хүнд бэрх замыг туулсан байдаг. Түвдэд ирээд нэг их удаагүй байсан Хайнрих Харер Далай ламын хүндэт багш, дотны сайн нөхөр болсон тэр л мөчөөс эхлэн тогтсон сайхан харьцаа өнөөг хүртэл бат бэх хэвээр үлдэж чаджээ. 1951 онд хятдууд түвдийг түрэмгийлэн эзэлсэнээс хойш энэ улсын автономит эрх устаж, Далай лам Энэтхэг рүү дүрвэн гарсан билээ.
Sunday, October 2, 2016
Saturday, July 2, 2016
Нийслэлийн 10 жилийн лаборатори 1-р дунд сургуулийг 1976 онд төгсөгчдийн сургууль төгссөний 40 жилийн ойн арга хэмжээ
Нийслэлийн 10 жилийн лаборатори 1-р дунд сургуулийг 1976 онд төгсөгчдийн сургууль төгссөний 40 жилийн ойн арга хэмжээ
Friday, June 17, 2016
Улаан дарцаг - П.Ганбаатар
-Хүүхэд байхаасаа үздэг байсан Улаан дарцаг киноны лам хүү том хүн болчихсон нийслэлийн хариуцлагатай даргын алба хашдаг гэдгийг багаасаа мэддэг байлаа. Тэр нь бас их сонин санагддаг байж. Кинонд яаж сонгогдсон талаар тань ярилцлагаа эхэлье?
-Би угаасаа хотын унаган хүүхэд л дээ. Нийслэлийн I сургуульд П.Цагаан багштай тооны ангид суралцдаг байлаа. Намайг долдугаар ангид байхад тухайн үеийн Гэгээрлийн яам, Кино үйлдвэрийнхэн хотын бүх сургуулиудаар гол дүрийн жүжигчдээ хайж явж байгаад манай сургууль дээр ирсэн юм. Тэгэхэд баахан хүмүүс орж ирээд хэдэн хүүхдийн нэр цохоод хичээл завсарлахаар ангид ороод ир гээд гараад явсан. Бид хэд бөөн айдас болоод очиход маргааш өглөө Кино үйлдвэр дээр очоорой гэж байв. Маргааш нь эхний даваандаа Миний нутаг шүлэг уншчихлаа. Дараа нь Чиний өмнө цагааны цэрэг аавыг чинь бариад зодож байна, чи яах уу гэж асуугаад баахан зураг дарав. Тэгээд эцэст нь хориод хүүхдээс гурван хүүхэд үлдэхэд үсчинд оруулаад халимаг толгойг маань халзан болгочихож билээ. Дараа нь лам дээл өмсгөж, Чойжин ламын сүм дээр авчирч кино пробанд оруулсан юм. Архи уусан хүмүүсийг баривчлахаар үсийг нь хусчихдаг болохоор би халзан болсондоо тун дургүй байлаа. Ямар сайндаа л халзан парик байдаггүй юм уу гэж сураглаж загнуулж байхав. Тэр үед надад Батын дүрд тоглохоор боллоо гэж хэлсэн нь хүүхэд насыг минь мөнхөлж үлдээсэн Улаан дарцагийн Бат байсан юм даа.
Saturday, June 4, 2016
Saturday, May 14, 2016
2015 оны ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ
ХОС АЗ ХХК -ийн хамт олонд
Монгол Улсын татварын хууль, тогтоомжийг шударгаар сахиж, улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулан, нийгмийн хариуцлагаа нэр төртэйгээр биелүүлж байгаагаа үнэлүүлэн 2015 оны ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ аж ахуйн нэгжээр шалгаран Гааль, татварын албаны дээд шагнал цом, батламжаар шагнагдсанд баяр хүргэе ээ.
Saturday, March 5, 2016
Gute Mädchen kommen in den Himmel
Герман сэтгэл судлаач, зохиолч Үтэ Эрхардтын Сайн охид тэнгэрт, муу нь хаа сайгүй (Gute Mädchen kommen in den Himmel, böse überall hin: Warum Bravsein uns nicht weiterbringt) хэмээх бестселлер номыг олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдөр болох Мартын 8-ныг тохиолдуулан, Монголын бүх эмэгтэйчүүдэд зориулан Тогтохын Батцэцэг герман хэлнээс хөрвүүлж, номын нээлтийн ажиллагаа өнөөдөр Аз Хур номын их дэлгүүрт боллоо.
Tuesday, October 6, 2015
Saturday, September 26, 2015
Saturday, August 29, 2015
Tuesday, July 28, 2015
Wednesday, June 24, 2015
Mazowiecka noc Świętojańska w Gminie Pniewy
...Манайд Польшийн алим их алдартай. Би их дуртай, миний эхнэр бас их дуртай, их амттай, их эрүүл хүнс, их сайн яавлаг...
Monday, June 22, 2015
Польш, Монгол улсын хамтын ажиллагааны 65 жилийн ойд: Эргэх сэтгэл
Польш, Монгол улсын хамтын ажиллагааны 65 жилийн ойн хүрээнд
Польш улсад суугаа Б.Цогийн дүү Б.Очтой хийсэн уулзалт.
Польш улсад суугаа Б.Цогийн дүү Б.Очтой хийсэн уулзалт.
Thursday, June 18, 2015
Адъяагийн Ганбаатар Польшид
Польш, Монгол улсын хамтын ажиллагааны 65 жилийн ойд зориулсан нэвтрүүлгүүдийг үзнэ үү:
МҮОНТ
06-2019:20 - 20:00- Польш,Монгол улсын хамтын ажиллагааны 65 жилийн ойд:”Жигүүр”
МҮОНТ
06-2119:25 - 20:00- Польш улсад суугаа Монголчуудтай хийсэн уулзалт “Эргэх сэтгэл”












