Thursday, January 7, 2021

“Алсын хараа-2050” гэж зүгээр л цаас уу?

МОНГОЛ УЛСАД ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ ГЭЖ БАЙГАА ЮУ?

XX зууны сүүлээр хөгжлийн баримжаагаа өөрчилж, Үндсэн хуулиндаа “хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг” байгуулах эрхэм зорилгоо дэвшүүлсэн Монгол Улс  30 жил хөгжиж, XXI зууны 20 дугаар оны өнөө үед улс орны удирдлагуудын дээд түвшинд “Бид чинь буруу яваад байгаа юм байна” гэсэн юм ярьж эхэллээ.

Thursday, April 30, 2020

Ёндонжамцын БАТБАЯР

Бид анд Ёндонжамцын БАТБАЯРыгаа гэгээнээр дурсан санах болно.
Талийгаачийнхаа гэр бүл, үр хүүхэд, ах, дүү, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.









Friday, November 22, 2019

Гавьяат агрономич

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, өнөөдөр Төрийн ордонд Гавьяат агрономич цолоор 1-р сургуулийн 1976 оны төгсөгч, Дэвшил трейд ХХК-ийн ерөнхий захирал Дамдинсүрэнгийн Мөнхбаатарыг шагнаж, одон медалийг нь гардууллаа.

Saturday, September 7, 2019

Wednesday, April 17, 2019

Төрийн шагналт зураглаач Ойдовын Уртнасангийн охин Сарантуяа: Аавын минь “Ардын элч”, “Өглөө”, “Их говийн дархан газар” зэрэг кинонууд олон улсын шагнал хүртсэн

“Миний аав” булангийн зочноор Монгол Улсын төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Ойдовын Уртнасангийн охин У.Сарантуяаг урьж ярилцлаа. Тэрээр Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн захирлаар ажилладаг. Нэрт зураглаач О.Уртнасан гуайг бид “Ардын элч”, “Алтан өргөө”, “Хөхөө гэрлэх дөхлөө”, “Өглөө”, “Тэмцэл” зэрэг Монголын алтан үеийн шилдэг кинонууд, мөн “Хангайд”, “Говьд”, “Аргаль угалз”, “Хавтай”, “Хулан” тэргүүт баримтат киноны охь дээжис болсон шилдэг бүтээлүүдээр нь мэдэх юм.
-Танай аавын 90 жилийн ой өнөө жил тохиож байна. Уртнасан гуай саяхныг хүртэл сэрүүн тунгалаг байсан Монголын урлагийн алтан үеийнхний нэг. Аавын тань удам судар ус нутгаас яриагаа эхлэх үү?

Friday, December 21, 2018

Н.Зоригт: Италичуудын гайхуулдаг технологи манайд байсан

“Бизнес, хөгжил” булангийн зочноор “Хос аз” компанийн ерөнхий захирал Н.Зоригтийг урилаа.
 –Монгол Улс хэрэглээнийхээ 90 орчим хувийг импортоор авдаг. Тиймээс дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь зүйтэй гэдэг байр суурийг бизнесийнхэн онцолж байна. Таны бодол?
-Манай улсын хувьд өмнөх нийгмийн үед үйлдвэрлэл хөгжсөн байсныг мартаж болохгүй. Тэр ч бүү хэл мэргэжилтнүүдээ бэлтгэхэд улсаас их анхаарч байсан юм. Тухайлбал, гутлын үйлдвэрт ажиллах боловсон хүчнийг Чехэд суралцуулж байсан юм шүү дээ. 1979 онд Чех гутлын үйлдвэртээ өргөтгөл хийж би шинэ үйлдвэрт нь загвар зохион бүтээгчээр ажиллаж байв. Тухайн үед манайх руу явуулахаар 24 загварыг зохиоход би туслахаар ажиллаж байлаа. Ингээд 1982 онд төгсч ирээд Гутлын үйлдвэрт ажилд орсон. Хэдийгээр тухайн үеийн нийгмийн байдал хэцүү байсан ч мэргэжлээрээ ажилласан. Манай үйлдвэрийн дарга шинэ, залуу загвар зохион бүтээгчийнхээ ур чадварыг гаргах даалгавар өгч билээ. Хэсэг судалгаа хийсний дараа монголчуудад спорт гутал байдаггүйг анзаарч шинээр пүүз хийх санаагаа хэлж байв. Анх удаа “Наадам” гэдэг брэндийн пүүз зохиож байлаа. Дарга, сайд нарт таалагдсан юм. Би сурч байхдаа нэлээд өндөр зэрэглэлийн загварын товчоонд ажиллах боломж олдсон. Тэр маань эх орондоо ирсний дараа ажлын туршлага болж байсан юм. Загвар зохион бүтээхийн тулд хэдэн дамжлагаар гарах вэ гэдгээ тодорхойлсон. Мэдээж тухайн үеийн ажилтнуудад таалагдаагүй л дээ. Өөрөөр хэлбэл, гутлыг үйлдвэрлэхийн тулд эхлээд загвар зохион бүтээгч ямар хэлбэртэй байх вэ гэдгээ зохионо. Түүний дараагаар инженер дизайнер тухайн зохиосон загварыг үйлдвэрлэхэд бэлтгэх учиртай. Ингэхдээ ямар технологи ашиглах вэ, ямар материалаар хийх вэ гэдэг сонголтыг хийнэ гэсэн үг. Тэр ч бүү хэл хүний биеийн онцлогт тохируулахын тулд судалгаа хийх шаардлагатай. Ер нь бусад улс оронд инженер дизайнер гэдэг мэргэжил хамгийн их эрэлттэй байдаг. Харин манай улсад энэ мэргэжлийг төдийлөн ойшоохгүйгээр барахгүй загвар зохион бүтээгчтэй андуурдаг. 

Eagles: Hotel California

Явуулын олон зочид ирж буудаллаад буцдаг замын нэгэн зочид буудлыг элдвээр дүрслэн, очиж үзмээр газар болтол дүрслэн дуулдаг энгийн үгтэй энэ дууны цаана илүү гүнзгий утга байдаг гэнэ. Тэд хүний сэтгэл хөдлөл, мэдрэмж, өөрийгөө үгүй хийж буй нэгний талаар үүндээ дуулдаг гэнэ. Дуунд "Чи хэзээ ч гараад явж болох ч, үүрд орхиж болохгүй" гэж өөрөө өөрийнхөө дүрмэнд баригдаж, гацсан, сэтгэлээ гашилгасан хүмүүсийн тухай дуулдаг. Хэн нэгэн таныг орхин одоход таны сэтгэлд үлдэх хоосон мэдрэмж таныг алж ч болох учир зүгээр л тавьж явуулан мартах хэрэгтэй гэсэн санаа аж.

Tuesday, October 9, 2018

Khotula camp

Нөхөр М.Энхбатын уран бүтээл
Горхи-Тэрэлжиийн байгалийн цогцолборт газар
Горхийн баруун салаа.

Sunday, October 7, 2018

Xотула

Хамаг монголын III хаан Хотула “нууц товчоо”-д бичсэнээр: Хамаг Монгол, тайчууд нар Онон мөрний Хорхунагийн хөндий гэдэг газар цугларч хэлэлцээд Хотулааг хаан өргөмжлөв. Монголын жаргалан нь бүжиг хурим бүлгээ. Хотулаг хаан өргөмжилхөд Хорхунагийн саглагар модны доор хавирга газрыг халцартал, өвдөг газрыг өлтөртөл дэвхцэн бүжиглэж хуримлав гэжээ. Ийнхүү Хамаг Монголын гуравдахь хаан ширээг Хотула залгамжлав. Хотула хааны цэрэг Алтан улсын гурван удаагийн довтолгооныг бут цохиж ялалт байгуулж байснаас үзэхэд тухайн үед Хамаг Монгол улсын төр ихээхэн бэхжсэн, тэрээр төв азийн түүхэнд нөлөөтэй, хүчирхэг цэргийн зохион байгуулалттай улс байсныг харуулж байна. Хамаг Монгол, Алтан улсын хооронд байгуулсан 1147 оны гэрээ бол Алтан улсын эзэн хааны хувьд хэдийгээр гутамшигтай үйл явдал болсон боловч монголын хувьд язгуур монголын төрийн тэргүүн, цэргийн түшмэл, жанжин нарын мэргэн ухаан, хүч чадлыг илтгэн харуулсан чухал баримт бичиг болжээ.

Friday, July 20, 2018

гавьяат багш Г.Дашганы ЕБС-ийг төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнав

Ховд аймгийн Мөнххайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнав
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Монгол Улсын гавьяат багш Гүнчингийн Дашганы нэрэмжит Ховд аймгийн Мөнххайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн үе үеийн удирдлага, багш, албан хаагч, сурагчдын хичээл зүтгэл, амжилт ололтыг өндрөөр үнэлж тус сургуулийг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа.

Мөнххайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийг Монгол Улсын гавъяат багш, дугуйн спортын олон улсын хэмжээний мастер Гүнчингийн ДАШГАНы нэрэмжит сургууль болгожээ

Мөнххайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн 70 жилийн ойн баярыг тохиолдуулан аймгийн ИТХ, сумын ИТХ-ын тогтоол шийдвэрээр Мөнххайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийг тус сумын уугуул, анхны төгсөгч, Монгол Улсын Гавъяат багш, Дугуйн спортын Олон улсын хэмжээний мастер Гүнчингийн Дашгалын нэрэмжит сургууль болгож, аймгийн ИТХ-ын тогтоолын батламжийг Мөнххайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Түвшинзоригт гардуулан өгөв.

Saturday, June 23, 2018

MECO - Organic farm & Partners

MECO - Organic farm & Partners компанийн үйл ажиллагаатай танилцлаа.

Thursday, May 17, 2018

Irkutsk State University

Эрхүүгийн улсын их сургууль нь Зүүн Сибирь болон Алс Дорнодын анхны дээд боловсролын байгууллага юм. Сургуулийн нээлт нь 1918 болсон.

The training of mathematicians at the Irkutsk State University started in 1919 at the Faculty of Physics and Mathematics. In 1965 the Mathematics Department was transformed into the Faculty of Mathematics. In 1971, the speciality of Applied Mathematics and special faculty of Applied Mathematics and Automated Control Systems for certified specialists were made available. In 1999, the faculty was reorganized into the Institute of Mathematics and Economics.

Since 2001, the Institute has been training students in Software Engineering and Computer Administration.

In April of 2005, the Institute of Mathematics and Economics (IME ISU) was renamed the Institute of Mathematics, Economics and Informatics (IMEI ISU).
  • 1925 онд Монгол оюутны анхны бүлгийг хүлээн авсан.
  • Гадаадын иргэдэд зориулсан бэлтгэлийн факультет нээгдсэн. 
  • Монгол улсын иргэд бакалавр, магистратур болон аспирантур хөтөлбөрүүдээр суралцаж байгаа.
Энд манай ангиас 2 нөхөр тууж явна.

Wednesday, May 16, 2018

GENERAL INTELLIGENCE AGENCY OF MONGOLIA

1966 оны Роломжав багштай ангийнхан 2018.05.19-ний 13 цагаас зураг авахуулсан сандал дээр цугларч, НАХЯ-ны Гуравдугаар газрын генерал Энхтөртэй уулзалт хийх тул хүрэлцэн ирнэ үү.

Monday, April 23, 2018

Friday, February 23, 2018

to commiserate

Бид ангийн Шагдарламжавын ПҮРЭВ-ОЧИР андыгаа гэгээнээр дурсан санах болно.

Талийгаачийнхаа гэр бүл, үр хүүхэд, ах, дүү, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.