Эхийнхээ дууг сонссон исгэл даага сум юм билээ
Ингэдэг гэдгийг нь мэддэг хашир уяач нум юм билээ хэмээн дуу шүлэгт мөнхөрсөн хурдан хөөрхөн дааганы уралдаан жил бүрийн наадамчдын самсааг шархируулан гараанаас гарч, өхөөрдлийг төрүүлсээр уухайлах олны дундуур барианд орж ирдэг. Халтартсан нүүрэндээ ичингүйрэл тодруулан цовоо хөөрхөн даагандаа уурласаар орж ирэх баян ходоод ч жил бүрийн наадмын чимэг байдаг билээ. Тэр хоёр хөөрхөн амьтдыг өхөөрдсөн наадамчин олон ч Энэ жилийн баян ходоод, ирэх жилийн түрүү магнай гэж ерөөдөг уламжлалтай. Ийнхүү жил бүрийн наадмын хурдан морьдын уралдааныг өхөөрдөл, баяслаар баясуулдаг хурдан дааганууд дөнгөж сая гараанаас гарлаа.