Saturday, February 16, 2013

Нэгдүгээр сургууль Тандаа сөгдөн мөргөмү!





1964 оны 9 дүгээр сарын 1-нд Улаанбаатар хотын Лаборатори 1 дүгээр дунд сургуулийн 1-ийн “Г” ангийн алтан босгыг алхан орж билээ. Аав ээж, эмээ гурав маань хөтөлж очоод ээж маань патиардаж үлдээсэн түүхэн зураг энд  байна. 1964 онд цувраад алхаж явсан хөвгүүд охид өнөөдөр ийм болчихоод, өтөлчихөөд байцгааж байгаа зургийг мөн зэрэгцүүллээ.

Wednesday, February 13, 2013

Сар шинийн золголт

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхан Билгийн тооллын XVII жарны Тийн ялгуусан хэмээх усан могой жилийн шинийн гуравны билэгт өдөр Хангарьд ордонд золгоцгоолоо. Нийслэлийн харъяа газар, алба агенлагийнхан оролцсон сар шинийн золголтод үе үеийн хотын дарга нарыг урин авчирсан нь урьд өмнө болж байгаагүй онцлог үйл явдал болсон байна. Хотын ахмад дарга нар хотын удирдлагуудад талархлаа илэрхийлж, хийж бүтээхээр эхлүүлсэн ажилд нь амжилт хүслээ.

Sunday, February 10, 2013

1- сургуулийн хост

0.30 January02:39Netia SA, Poznan, Wielkopolskie, Poland
1.30 January11:16@Home Network Japan, Saitama, Japan
2.30 January14:53Yokozunanet, Ulaanbaatar, Mongolia
3.30 January15:24Univision, Ulaanbaatar, Mongolia
4.30 January16:29Bodicomputer Co.,ltd., Ulaanbaatar, Mongolia
5.30 January16:33Mongolia Telecom, Ulaanbaatar, Mongolia
6.31 January03:52JSC Kazakhtelecom, Taldykorgan, Taldykorgan, Almaty, Kazakhstan
7.31 January10:34Mongolia Telecom, Ulaanbaatar, Mongolia
8.1 February07:48Metropolitan Government of Nashville, Nashville, Tennessee, United States
9.1 February10:42The first E-commerce ISP in Mongolia. We provide, Ulaanbaatar, Mongolia
10.2 February07:19Univision, Ulaanbaatar, Mongolia
11.10 February01:41Micom-network-adsl, Ulaanbaatar, Mongolia
Хэсэг хугацаанд орохгүй байж байгаад орох гэсэн чинь нээгддэггүй ээ! Шалгаад үзтэл нээж өгсөн домайн нэрийг минь байрлуулсан хостоос хулгайлаад явчихжээ.

Friday, January 18, 2013

90 жил, МҮОНРТ-ээр

Нэгдүгээр сургуулийн 90 жилийн ойн хүрээнд МҮОНРТ-ээр гарсан нэвтрүүлэг

Tuesday, January 1, 2013

Мөнхийн залуу сургууль минь

Хорвоод мэндлэх хувь тавилан эцэг эхээс эхэлдэг ч хүмүүний амьдралд хөтлөн оруулах анхны алхамыг манай, бидний, миний хэмээн ам булаалдан “өмчирхөн” нэрлэдэг сургууль, багш нар маань хөтөлсөн хэмээн ахмад сурагчид бид өнөөдрийн насны өндөрлөгөө ч үл умартан дурссаар байдаг билээ.

Saturday, December 22, 2012

БОРТ багийн танилцуулга

    Борт баг нь 1932 онд байгуулагдсан үеэс тус сумын наймдугаар баг гэдэг нэрээр1956 он хүртэл нэрлэгдэж байсан бөгөөд мөн үеэс “Оч” нэгдлийн Борт бригад , 1991 оноос Борт баг гэж нэрлэгдэх болсон түүхтэй.

Газар нутаг. Борт баг нь сумынхаа баруун урд хэсэгт сумаасаа 18 км оршдог. Газар нутгийн ихэнх хэсэг нь өндөр уул нуруудтай бөгөөд Ховд аймгийн Мөст, Үенч, Бөян-Өлгий аймгийн Булган сум болон өөрийн сумын Хаг, Сэнхэр багуудтай хиллэдэг. Тус баг нь 76,8 мянган га газар нутаг дэвсгэртэй. Далайн түвшнээс дээш 2300 м өргөгдсөн. Нийт газар нутгийн 99,8 хувь нь ХАА-н эдэлбэр газар эзэлдэг.

Thursday, December 6, 2012

Улаанбаатар хотын тухай хуучны ил захидлууд

Улаанбаатар дахь 10 жилийн I дунд сургууль. Нэгдүгээр арван жилийн сургуулийн барилгыг лам голдуу хүмүүс жил хүрэхгүй хугацаанд их л түргэн барьсан гэдэг. 1940 онд ашиглалтад орсон. “Хувьсгалын эсэргүү” гэгдэж шоронд хоригдож байсан Чоймбол гавж, уран Чойгоо нар барилгын нүүрэн талд байсан Сүхбаатар, Чойбалсан, Ленин, Сталины барельефийг богино хугацаанд чанартай хийгээд суллагдаж, нэг нь Хөдөлмөрийн гавьяаны одон, нөгөө нь Алтан гадас одонгоор шагнуулж явсан түүхтэй. Сургууль хэдэн жилийн өмнө их засвар хийхдээ уг барельефийг авч хаяж үнэ цэнэ, нэр хүндээ унагасан байх шүү!.

Monday, November 19, 2012

Азийн соёл, хэл шинжлэл сэдэвт олон улсын Дорно дахин судлалын гуравдугаар бага хурал

“Азийн соёл, хэл шинжлэл” сэдэвт олон улсын Дорно дахин судлалын гуравдугаар бага хурал 2012 оны 11 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд Польшийн Краков хотноо боллоо.
      Бага хурлын хүрээнд Польшийн нэрт монголч эрдэмтэн, профессор Владислав Котвичийн Монгол оронд ирж судалгаа шинжилгээний ажлаа эхлүүлсний 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг Польшийн Шинжлэх ухааны Академи, Варшавын их сургууль, Монгол Улсаас БНПУ-д суугаа ЭСЯ хамтран зохион байгуулсан байна. Хуралд Польш, Монгол, ОХУ, ХБНГУ, АНУ, Их Британи, БНХАУ, Япон, Унгар зэрэг орны эрдэмтэд оролцож Дорно дахин, тэр дундаа Монгол судлалаар олон илтгэл тавьж хэлэлцүүлжээ.

Saturday, June 30, 2012

ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Ганбаатар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Бронислав Коморовскид зургадугаар сарын 29-нд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Friday, June 15, 2012

Ярилцах танхим - Тогтохын БАТЦЭЦЭГ

Иргэний зориг ногоон нам үзүүлж байна. Ярилцах танхим - Тогтохын БАТЦЭЦЭГ

Wednesday, June 13, 2012

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигч Т.Батцэцэг

Нэр дэвшигч Т.Батцэцэг Чингэлтэй дүүргийн 17-р хорооны оршин суугчидтай уулзав.
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшсэн ангийн охин Т.Батцэцэгтээ амжилт хүсье.