XIII зууны эхээр буюу 1206 онд Тэмүүжин их Монгол Улсыг байгуулаад гуравдугаар жарны хөхөгчин үхэр жилийн өвлийн адаг сарын эцэс улаан барс жилийн хаврын тэргүүн сарын шинэдээр дорно дахины нийтлэг ёсыг дагаж cap шинийг анх тэмдэглэсэн түүхтэй юм билээ. Эзэн богд Чингис анхны Цагаан сараар гавьяа байгуулсан 88 хүнийг алдаршуулан шагнаж, зарим буруутанд өршөөл үзүүлэх зарлиг буулгажээ.
Бас 1216 онд буулгасан нэг зарлигтаа 80 наснаас дээшихэд гурван хувь, 90 наснаас дээшихэд дөрвөн хувь, 100 наснаас дээшихэд таван хувиар шагнах хийгээд 110-аас дээш настанг надад бараалхуул, 120-иос дээш настан байваас "Улсын их өтгөс" өргөмжлөл хүртээж мөн надад бараалхуул, үүнээс өндөр настан байваас сүйх тэргэнд суулган ирүүл, тэдэнд шагнал хүртээ хэмээжээ.
Тэгээд тэдний шагналд улсын сан хөмрөгөөс алт мянган лан, цагаан мөнгө түмэн лан, зотон даавуу арван түмэн ам хэсгийг гаргаж хишиг хүртээсэн гэж "Монгол ёс заншлын их тайлбар толь"-д тэмдэглэсэн нь бий.
Энэ үеэс монголчууд cap шинийг өргөн дэлгэр тэмдэглэж, өтгөс буурлаа хүндэтгэн, тухайн жилдээ элбэг хангалуун, сэтгэл төвшин байхын бэлгэдэл-төрт ёсны их баяр болгон ёсчилдог болсон юм.
Ирж буй гахай жилийн өнгө ямар байх вэ?
Эрдэмтэн мэргэд, зурхайчдын үзэж буйгаар "Аливаа зүйлд эерэг, тааламжтай, хүн бүхний санаа бодол хэрэгжиж, шинжлэх ухааны салбарт ихийг эрэлхийлэх хийгээд ертөнцийн хүмүүс урьд өмнөхөөс илүүтэй аз жаргал, баяр хөөрөөр дүүрэн байх төлөвтэй" ажээ.
Мөн гэр бүл, улс орны эдийн засаг бэхжиж, эд баялаг арвин, ашиг орлого өндөртэй байх гэж онцолсон бий. Гандан соёотой гахай хэзээд эд юм хурааж байдгийн адил хүмүүс эд хөрөнгийн гачигдалд бага нэрвэгдэж, төлөвлөсөн бодсоноо хэрэгжүүлж, бизнесээ өргөжүүлэхэд нэн таатай байх бололтой.
Харин гахай жил элдэв мөргөлдөөн, хүчирхийлэл гардаг гэдгийг мартаж болохгүй. Мэргэдийн зөгнөл таамаглалаар бол хэтэрхий хар бараан, айдас төрүүлэхүйц байдал байгаа боловч тэд төөрөлдөж алдсан байгаасай гэж залбирч байна. 2007 онд зүүн Азид гарч болзошгүй байгалийн гамшиг, манай хөрш улс орнуудын харилцаа, бүс нутгийн болон дэлхийн олон улсын хүрээнд гарч болзошгүй, тааламжгүй явдлын талаар зарим зөнчдийн зөгнөл, таамаглал зүй ёсоор сэрэмжлүүлж байна. Зөнчид 2007 онд гарч болзошгүй сайн сайхнаасаа илүүтэй, олныг цочоон сэрэмжлүүлсэн осол гэмтлийг илүүтэй таамагласныг мартах ёсгүйг сануулах нь зүйтэй.

Хамгийг номхотгогч гал гахай жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын ерөөлийг дэвшүүлж байна. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
No comments:
Post a Comment