Tuesday, April 7, 2015

Хадгаламж зээлийн хоршоодын хохирогчид хугацаагүй суулт зарлалаа

ХЗХХохирогчдын Шинэчлэгдсэн эвсэл-ийн тэргүүн В.Дамдинбал: 66 тэрбум төгрөгийн хөрөнгийг хурааж авчихаад эргүүлээд өгөхгүй байгаагаас биш улсын төсвөөс буюу татвар төлөгчдийн мөнгөнөөс нэг ч төгрөг авах гээгүй гэлээ.
Тэрбээр Хаврын синдром болоод байгаадаа биш үнэхээр хууль батлагдчихаад байхад хохирлыг барагдуулахгүй байгаад цөхрөнгөө барж байна юм.
2005-2006 онуудад Монгл улсын хэмжээнд байсан 26 ХЗХ-нууд шил шилээ даран дампуурлаа зарлаж 8301 хүнд нийтдээ 72 орчим тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Тухайн үед Монгол Улсын засгийн газраас иргэдийн хохиролыг барагдуулах нэрийдлээр тус 26 ХЗХ-ны 66 тэрбум бүхий эд хөрөнгийг хураан авсан ч өдий хүртэл тодруулбал 10 жилийн нүүрийг үзсэн хэдий ч 50 хувь нь л хохиролоо барагдуулсан байна. Энэ хугацаанд ХЗХ-ны хохирогчид 5 засгийн нүүрийг үзэж Хуульзүйн яам, ШШГЕГ-ын хаалгыг удаа дараа татаж хохиролоо барагдуулахыг хүссээр өдийг хүрсэн байна.
Одоо эдгээр хохирсон иргэд Хууль зүйн яаманд шаардлага хүргүүлээд тэнд чимээгүй суулт зарлах ажээ. Харин тус суулт зарлах хугацаанд хариуг өгөхгүй бол өлсгөлөн болгоно гэдгээ мэдэгдлээ. Тэдний ХУУЛЬЗҮЙН ЯАМ хүргүүлж байгаа шаардлагыг бүрэн ихээр нь нийтэллээ.

ХУУЛЬ ЗҮЙН ЯАМ-НЫ САЙД Д.ДОРЛИГЖАВ ТАНАА
2015.04.07.                                           №                              Улаанбатар хот
Шаардлага хүргүүлэх тухай
Ардчилал, шударга ёс, хүний эрхийг дээдлэгч ардчилсан төр нь иргэдийнхээ зөрчигдсөн эрхийг сэргээн эдлуүлэх үүргийнхээ дагуу 2014.04.24-нд ХЗХ-ын хохирол барагдуулах хуулийг УИХ-аар баталсан билээ.
Хууль батлагдсантай холбогдуулж Хууль зүйн сайдын 2014 оны 5 сарын 9-ний өдрийн А/37 дугаар тушаалаар батлагдсан "Хадгаламж зээлийн хоршоодын хохиролыг хувь тэнцүүлэн олгож хохирлыг барагдуулах ажиллагаанд хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсэг" тэргүүн ээлжинд 1 сая хүртэл төгрөгийн хохиролтой нийт 1654 хохирогчийн 280 сая төгрөгийг, Хадгаламж зээлийн хоршоолын хохирогчдын нэгдсэн түр хорооноос гаргаж ирүүлсэн саналыг үндэслэн хохирогчдын 995,2 сая төгрөгийг Хууль зүйн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ирүүлсэн өргөдөл гомдлыг үндэслэн 29 хохирогчийн 328,3 сая төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэсний дагуу хохирогч нарт олгосон.
Хууль зүйн яамны Засгийн Газрын ажлын хэсэгт хохирогчдын төлөөлөлөөр дамжуулж оруулсан хүсэлт нь эрхийнхээ төлөө тасралтгүй 10-н жил тэмцэж, жагсаж, өлсөж явсан хөгшид, эмэгтэйчүүд голдуу хохирогчдын хохиролыг нэн яаралтай хугацаа алдалгүй барагдуулахыг хүссэн. 2014 оны 7 сараас Засгийн Газрын ажлын хэсгийн хүрээнд шийдвэрлэж болох энэ асуудлыг зориудаар хугацаа алдаж, удаашруулан байгууллага хооронд хохирогчдыг чирэгдүүлж бүтэн жил явуулж байгаа нь бидний тэсвэр тэвчээрийг барагдууллаа.
ХЗХ-ны хохирогчид 10 жил болсон, Хууль батлагдаад 1 жил боллоо. Хохирлоо бүрэн барагдуулах гэж тасралтгүй явсан хүмүүс Хууль зүйн яам болон ШШГЕГазрын харьяа Банк, ХЗХ-дын өр барагдуулах албад нь асуудалыг шийдвэрлэж чадахгүй нь тодорхой болсон тул Шийдлийн Засгийн Газраас ХЗХ-дын хохирлыг бүрэн барагдуулах тухай шийдвэр гартал нь хугацаагүй суулт хийх болсныг үүгээр мэдэгдэж байна.
Тэмцлээс гарах бүх үр дагаварыг Засгийн Газар болон Хууль зүйн яам хариуцах болно.
ХЭАХамгаалах "Шударга төв"-ийн тэргүүн:                                          Х.Оюунцэцэг
ХЗХХохирогчдын "Шинэчлэгдсэн эвсэл"-ийн тэргүүн:                             В.Дамдинбал
ХЗХХохирогчдын "Эв нэгдэл"-ийн тэргүүн:                                           А.Наранчимэг


No comments: