Wednesday, November 9, 2011

Халтиргаанаас хамгаалагч

 Мөстэй, халтиргаатай үед маш их хэрэг болж байна.

Sunday, November 6, 2011

Saturday, October 29, 2011

Намрын адаг шар нохой сарын шинийн 3, Дашням, Балжинням давхацсан бэлэгт сайн өдөр

Анх Өвөрхангай аймгийн Бүрд сумын Ширээ чулуу одоогийн элсэн тасархай гэдэг аялагч жуулчдын анхаарлыг ихээхэн татдаг тэр газар Нийслэл Улаанбаатар хот анхны шаваа тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш 372 жил өнгөрчээ.Бүхэл бүтэн зургаан жарныг элээсэн их хотын амьдрал өдрөөс өдөрт өнгөө өөрчилж,шинэчлэгдсээр өнөөдрийн энэ өдөр 372 нас хүрч байна.

Ш.Энхжаргал - Н.Батчулуун

Wednesday, October 19, 2011

Манай ангийн багш Туул 30 жилийн өмнө компьютер угсарсан

Монголд өнгөт телевизор үйлдвэрлэсэн тухай мэдээ гаргах гээд 1982 онд ЗХУ-ын нэгэн томоохон сонины редактор ажлаасаа халагдах сануулга авсан тухай мэдээлэл байдаг. Тухайн үед манай ШУА-ийн Электроникийн төвд зөвхөн телевизор бус компьютер угсардаг байсан аж. Энэ тухай ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн дэд захирал Ш.Ялалттай ярилцлаа. Тэрээр 1945 онд Улаанбаатар хотод төрсөн. Харьковын Политех¬никийн дээд сургуулийг Автомат теле-механикийн дээд сургууль, Болгар Улсын Софи хотын цахилгаан техникийн дээд сургууль төгссөн. “Дижитал телевизийн системийн тусламжтайгаар хөдөлгөөнт биеийг илрүүлэн шинжлэх нь” сэдвээр эрдмийн цол хамгаалсан. Түүнчлэн Монгол, Болгар, ОХУ-ын улсын шинэ бүтээлийн гэрчилгээнүүдтэй юм билээ.

Sunday, October 9, 2011

Saturday, September 24, 2011

Оны шилдэг зураг төслийн компани

Оны шилдэг зураг төслийн компанийн захирал - манай ангийн Гантөмөрт баяр хүргэе ээ!

Saturday, August 27, 2011

Ургацын баярт

Гантөмөр Эрдэнэчимэг нарын энэ жилийн ургацын баярыг тэмдэглэхийн зэрэгцээ Эрдэнэчимэгийн төрсөн өдрийг (08.28) тэмдэглэв.

Wednesday, August 17, 2011

Хэрлэн гол

Улаанбаатараас 180км-т Хэрлэн голын эхэд загасчлав.

Wednesday, August 10, 2011

Sunday, August 7, 2011

1-р сургууль, 1976 он, 10а ангийнхны 2011 оны зуны уулзалт

Энэ зуны уулзалтанд Ганбаатар, Мөнхбаатар, Гантөмөр, Энхбат нар кино зураг авцгаасан ба Энхбат л хүссэн хүн болгонд DVD-гээр тарааж байна. Ангийн сайтан дээр зөвшөөрсны дагуу байршууллаа.

Thursday, August 4, 2011

Асралт хайрхан

Монгол оронд Алтай, Хангай, Хэнтий гэсэн гурван их уулс бий. Монголчууд бид энэ их уулсаа үеийн үедээ шүтэн биширч, түшин аж төрж, бахдан дуулж ирсэн ард түмэн билээ. Хан Хэнтийн нуруу бол энэ гурвын нэг нь. Төв, Сэлэнгэ, Хэнтий гурван аймгийн арав гаруй сумын нутгийг дамнан орших энэ их уулс бол хүний хөл ховорхон хүрсэн онгон дагшин сарьдагууд, хүүхэрэн шуугих хөвч тайга, хүйтэн булаг нь бургилах хавцал хөндий... булга, минж, буга, баавгайнаас эхлээд зүйл бүрийн араатан жигүүртэн хөлхөлдсөн ихийн их тайга. Чухам энэ их уулсын оргил тэргүүн нь Асралт хайрхан. Далайн түвшинээс дээш 2799 метр өндөрт өргөгдсөн энэ оргил нийслэл Улаанбаатараас 72 км-ын зайд оршино. Богд хан уулын Дүнжингарав оргил Цэцээ гүнд энэ хавар амжилттай гарсан манай ангийн уулчин Н.Батчулуун Асралт хайрханд энэ намар гарахаар уриалж байна.

Wednesday, July 27, 2011

Математикийн олимпиад - IMO2011

Голландын Амстердам хотноо энэ сарын 13-24-ний өдөр болсон олон улсын математикийн олимпиадад монгол хүүхдүүд амжилттай оролцлоо. 1-р сургуулийн сурагч Б.Батхуяг, Б.Төгөлдөр нар хүрэл медаль хүртэж, Олонлог сургуулийн сурагч Б.Бат-Од, О.Бямбадорж, 1-р сургуулийн сурагч Ч.Золбоо нар шагналт байрт шалгарчээ. Нийт 105 орон оролцсон уг олимпиадын чансааны жагсаалтад Монголын баг 54 дүгээр байрт орсон байна.
Contestant     Country    P1 P2 P3 P4 P5 P6 Total    Rank    Award
Batkhuyag BatsaikhanMongolia70372019186Bronze medal
Bat-Od BattserenMongolia7000029379Honourable mention
Tuguldur BolorchuluunMongolia70117117222Bronze medal
Zolboo ChuluunbaatarMongolia7001109379Honourable mention
Byambadorj OtgonsurenMongolia7000209379Honourable mention
Tsenguun TsogbadrahMongolia5001006429

Д а м д и н б а л