Хэсэг хугацааны дараагаас энэ веб зөвхөн гишүүдэд үйлчилнэ. Тиймээс бүртгүүлнэ үү.
Sunday, September 14, 2008
Н.Батчулууны эдлэн Энхбатын дуранд
Хэсэг хугацааны дараагаас энэ веб зөвхөн гишүүдэд үйлчилнэ. Тиймээс бүртгүүлнэ үү.
Saturday, September 13, 2008
Sunday, August 24, 2008
Monday, July 21, 2008
Sunday, July 20, 2008
Sunday, June 29, 2008
Saturday, May 10, 2008
Thursday, April 3, 2008
Thursday, March 27, 2008
Нацагдоржийн ЭНХЦОГТ
Tuesday, February 5, 2008
Saturday, February 2, 2008
Bicyclist
-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Би 1940 онд Ховд аймгийн Мөнххайрхан сум, Цэнхэрийн голын хөвөөнд төрсөн. Бага, дунд сургууль, УБИС-ийг төгсөөд математикийн багш болсноос хойш 45 жил багшиллаа. Сүүлийн 30 гаруй жил сургуулийн захирлын ажил хийсэн. Хоёр жилийн өмнө тэтгэвэрт гарсан даа.
-Та залуудаа дугуйн спортоор муугүй амжилт гаргаж байсан. Анх энэ спорттой нөхөрлөсөн түүхээ бидэнд сонирхуулна уу? Тэр үед дугуй, хэрэглэл материал хэр элбэг байсан бол?
-19 настайдаа хотод анх ирэхдээ бөхөөр жаахан оролддог байсан. Тэр үед I сургуулийн биеийн тамирын багш Дондог гэж хүн намайг дугуйгаар хичээллэхийг зөвлөсөн юм. Гэтэл надад дугуй байдаггүй. Яг тэр үед хятадууд манайхаас хөөгдөж гарсан үе таараад нэг хятадын дугуйг авсан. Ингээд “Соёл” нийгэмлэгт данстай дугуйчин болсон. Хичээллэж эхлээд жил хүрэхгүй хугацааны дараа МБАТС-д ороод мөнгөн медаль авчихлаа. Түүндээ урамшаад дугуйн спортоор тууштай хичээллэх болсон доо. Амжилт гаргаад эхлэхэд нийгэмлэгээс уралдааны шинэ дугуй өгсөн юм. Цэдэв, Буудай, Төрболд гээд хэдэн мастертай нэг баг болон уралдаж байлаа. 1965 онд спортын мастер болсон. УАШТ-ий 100 км-т нэг цаг хориод минут явж мастерийн болзол биелүүлсэн санагдана. Тэр үеийн тэмцээнд дор хаяж 60-70 дугуйчин орно. Зам дээрээ багтахгүй юм болно шүү дээ. Нураанд хүртэл ордог байлаа. Нийгэмлэгээ төлөөлж 4-6 тамирчин ороход цаана нь өчнөөн залуу орж чадахгүй хоцорно. Ингээд бодохоор тэр үед дугуйн спорт манайд эрчтэй хөгжиж байж.
-Жилдээ хичнээн тэмцээн зохиогддог байв? Цуглуулсан медаль олон биз?
-Улс, хотын АШТ-ээс гадна нийгэмлэг бүр өөрийн нэрэмжит нээлттэй тэмцээнээ явуулна. Цөөхөн ч гэсэн гадагшаа тэмцээнд явчихна. Гаднаас хүртэл тамирчид их ирдэг байсан. Миний хувьд 10 гаруй жил тогтвортой уралдсан. Хамгийн сүүлд V спартакиадаас мөнгөн медаль аваад дугуйгаа орхисон доо. Би мэргэжлээрээ ажиллаж, тэмцээн болохоор л ирж уралдчихаад явдаг байсан болохоор шигшээ багт хичээллэх боломж бүрдээгүй юм. Зөвхөн дугуйн спортдоо бүхнээ зориулсан бол гайгүй амжилт үзүүлэх байсан гэж боддог. Улс, хот, нэрэмжит тэмцээнээс авсан медаль нэлээд бий.
-Дугуйнаас бусад спортод хоосонгүй биз?
-Сагс, волейболоор зэрэг биелүүлж байсан. Цана, тэшүүрээр гулгах дуртай. Мөн шатар нүүчихнэ. Би өдий насалтлаа эрч хүчтэй ажиллаж, өвчин ороож байгаагүйээ спортын ач гэж боддог юм. Тиймээс шавь нараа спортоор хичээллэхэд их дэмжинэ. III, XXIV сургуулийн захирал байхдаа волейбол, шатрын өдөр өнжүүлэх анги нээсэн нь одоо ч ажиллаж байна. Миний үед сурч байсан хүүхэд одоо багш хийгээд явж байх жишээтэй. Өөрөө сонирхолтой болохоор уралдаан тэмцээнийг чадах чинээгээрээ спонсорлож байлаа. Сургууль дээр тэмцээн болоход багш нарын баг бүрдүүлээд өөрөө дотор нь ороод тоглочихдог байсан. Багш нарыг ажилд авахдаа хүртэл спортод хэр авьяас, сонирхолтойг нь харна.
-Та ямар сургуулиудад багшилж байв?
-Анх I сургуульд 12 жил багшилсан. Дараа нь III сургуульд 12 жил ажиллахдаа сүүлийн долоон жилд нь захирал хийсэн. Сүүлд XXIV сургуулийн захирлыг 15 жил хийгээд 2005 онд тэтгэвэрт гарсан даа.
-Та одоо юу хийж байна?
-Гэртээ зүгээр сууж чадахгүй юм. Өөрийн мэргэжлээрээ математикийн сурах бичиг хийж байгаа. Мөн хувийн дээд сургуульд цөөн цагаар багшилна. Уг нь хичээл зааж өгөөч гэсэн хүсэлт их ирдэг юм. Даанч тэр болгонд хүрч чадахгүй юм.
-Хүүхдүүд чинь таны аль авьяасыг өвлөж авсан бэ?
-Би таван хүүхэдтэй. Дөрөв нь багш хийж байна. Хоёр эрэгтэй нь спортод дөртэй. Сагс, волейбол сайн тоглоно шүү. Манай гэр бүлийн хүн монгол хэлний багш мэргэжилтэй. Одоо бид хоёр зээ хүүгээ харах ажилтай сууж байна.
-Одоо завтай үедээ дугуйн тэмцээн үздэг үү?
-Дугуйн УАШТ-ийг зав гаргаж очиж үзнэ. Даанч одоогийн тэмцээн дэндүү чамлалттай санагддаг юм. Нэг үе зах зээл гээд бүх спорт уналтад ороод одоо сэргэж байна. Гэхдээ дугуй олигтой дээшлэхгүй байгаа юм шиг. Багш, дасгалжуулагчид нь үзэл бодлоо нийлүүлж, хоорондоо эвтэй байж чаддаггүй юм болов уу. Үүнээс болж тамирчид хохирно шүү дээ. Уг нь дугуй Монголд хөгжих боломжтой спорт. Төр засгаас зарим спортоо хэт дэмжээд бусдыг нь анхаарахгүй байна гэж би хувьдаа боддог.
Sunday, September 23, 2007
Monday, August 27, 2007
Wednesday, August 1, 2007
Компанийн ерөнхий захирал Ч.Энхтуул
Эрхэмсэг хүндэт хэрэглэгч таныг Xoc A3 XXK-ийн Веб сайтад нэвтэрч манай компанийн үйл ажиллагаа болон үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний загвартай танилцсан явдалд гүнээ талархаж байна. Бидний эрхэм зорилго бол хэрэглэгч хаан гэсэн уриа юм.
Та бидний хамтын ажиллагаа үйлдвэрлэгч бидэнд ажлын амжилт, хэрэглэгч танд сэтгэлийн ханамж авчрахыг ерөөж байна.
Цаашид Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ дэмжин хөгжүүлэхийн төлөө нэгдэн ажиллана гэдэгт итгэж байна.
Xoc A3 XXKомпаний ерөнхий захирал
Ч.Энхтуул
Компанийн ерөнхий захирал Ч.Энхтуул
ЗХУ-д 1988 онд гутлын инженер технологич мэргэжлээр төгссөн. 1988-1990 ониудад Гутал ХК-д оёдлын цехийн технологич, 1990-1997 ониудад Италийн тоног төхөөрөмжөөр баригдсан үйлдвэрийн технологич, 1993 онд Итали улсын гутлын үйлдвэрт технологичоор ажиллаж байсан. 1997-2004 ониудад Синоуос ХХК-ийн менежер, 2005 оноос Хос АЗ ХХК-ийн захирал.
Монгол, Итали, Орос гутлын үйлдвэрт ажиллаж байсан гутлын үйлдвэрийн технологийн талаар өндөр туршлагатай.
Зах зээлийн эдийн засаг удирдлагын 1 жилийн сургууль төгссөн. Орос, англи, итали хэлний зохих мэдлэгтэй.
Намжаа ЗОРИГТ

- 1959 онд төрсөн
- 1976 Улаанбаатар хотын 1-р дунд сургуулийн тооны анги төгссөн
- 1981 онд Чехословак улсын Техникийн дээд сургуулийг гутлын загвар зохион бүтээгч инженерээр төгссөн.
- 1981-1998 онуудад Гутал ХК-д (хуучнаар гутлын үйлдвэрт) ажиллаж байх хугацаандаа
- 1981-1984 гутлын загвар зохион бүтээгч
- 1990-1991 Чех улсын Свит концернийн гутлын үйлдвэрт загвар зохион бүтээгч
- 1991-1997 Итал улсын тусламжаар баригдсан гутлын үйлдвэрийн захирал
- 1997-2004 Синоуос ХХК-ийн захирал
- 2005-Хос АЗ ХХК-ийн ерөнхий менежер
Итал, Чех, Орос, Болгар, Энэтхэг улсад гутлын загвар зохион бүтээгчээр ажиллаж байсан загвар зохиох туршлагатай
Чех, англи, орос хэлний зохих мэдлэгтэй.
Компьютерын (CAD) мэдлэгтэй.
Saturday, February 17, 2007
Сар шинийн мэнд дэвшүүлье!
Тэгээд тэдний шагналд улсын сан хөмрөгөөс алт мянган лан, цагаан мөнгө түмэн лан, зотон даавуу арван түмэн ам хэсгийг гаргаж хишиг хүртээсэн гэж "Монгол ёс заншлын их тайлбар толь"-д тэмдэглэсэн нь бий.
Энэ үеэс монголчууд cap шинийг өргөн дэлгэр тэмдэглэж, өтгөс буурлаа хүндэтгэн, тухайн жилдээ элбэг хангалуун, сэтгэл төвшин байхын бэлгэдэл-төрт ёсны их баяр болгон ёсчилдог болсон юм.
Эрдэмтэн мэргэд, зурхайчдын үзэж буйгаар "Аливаа зүйлд эерэг, тааламжтай, хүн бүхний санаа бодол хэрэгжиж, шинжлэх ухааны салбарт ихийг эрэлхийлэх хийгээд ертөнцийн хүмүүс урьд өмнөхөөс илүүтэй аз жаргал, баяр хөөрөөр дүүрэн байх төлөвтэй" ажээ.
Мөн гэр бүл, улс орны эдийн засаг бэхжиж, эд баялаг арвин, ашиг орлого өндөртэй байх гэж онцолсон бий. Гандан соёотой гахай хэзээд эд юм хурааж байдгийн адил хүмүүс эд хөрөнгийн гачигдалд бага нэрвэгдэж, төлөвлөсөн бодсоноо хэрэгжүүлж, бизнесээ өргөжүүлэхэд нэн таатай байх бололтой.






