Wednesday, August 1, 2007

Компанийн ерөнхий захирал Ч.Энхтуул

Эрхэмсэг хүндэт хэрэглэгч таныг Xoc A3 XXK-ийн Веб сайтад нэвтэрч манай компанийн үйл ажиллагаа болон үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний загвартай танилцсан явдалд гүнээ талархаж байна.

Бидний эрхэм зорилго бол хэрэглэгч хаан гэсэн уриа юм.

Та бидний хамтын ажиллагаа үйлдвэрлэгч бидэнд ажлын амжилт, хэрэглэгч танд сэтгэлийн ханамж авчрахыг ерөөж байна.

Цаашид Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ дэмжин хөгжүүлэхийн төлөө нэгдэн ажиллана гэдэгт итгэж байна.

Xoc A3 XXKомпаний ерөнхий захирал

Ч.Энхтуул

Компанийн ерөнхий захирал Ч.Энхтуул

ЗХУ-д 1988 онд гутлын инженер технологич мэргэжлээр төгссөн. 1988-1990 ониудад Гутал ХК-д оёдлын цехийн технологич, 1990-1997 ониудад Италийн тоног төхөөрөмжөөр баригдсан үйлдвэрийн технологич, 1993 онд Итали улсын гутлын үйлдвэрт технологичоор ажиллаж байсан. 1997-2004 ониудад Синоуос ХХК-ийн менежер, 2005 оноос Хос АЗ ХХК-ийн захирал.

Монгол, Итали, Орос гутлын үйлдвэрт ажиллаж байсан гутлын үйлдвэрийн технологийн талаар өндөр туршлагатай.

Зах зээлийн эдийн засаг удирдлагын 1 жилийн сургууль төгссөн. Орос, англи, итали хэлний зохих мэдлэгтэй.

Намжаа ЗОРИГТ


  • 1959 онд төрсөн
  • 1976 Улаанбаатар хотын 1-р дунд сургуулийн тооны анги төгссөн
  • 1981 онд Чехословак улсын Техникийн дээд сургуулийг гутлын загвар зохион бүтээгч инженерээр төгссөн.
  • 1981-1998 онуудад Гутал ХК-д (хуучнаар гутлын үйлдвэрт) ажиллаж байх хугацаандаа
    • 1981-1984 гутлын загвар зохион бүтээгч
    • 1990-1991 Чех улсын Свит концернийн гутлын үйлдвэрт загвар зохион бүтээгч
    • 1991-1997 Итал улсын тусламжаар баригдсан гутлын үйлдвэрийн захирал
  • 1997-2004 Синоуос ХХК-ийн захирал
  • 2005-Хос АЗ ХХК-ийн ерөнхий менежер

Итал, Чех, Орос, Болгар, Энэтхэг улсад гутлын загвар зохион бүтээгчээр ажиллаж байсан загвар зохиох туршлагатай

Чех, англи, орос хэлний зохих мэдлэгтэй.

Компьютерын (CAD) мэдлэгтэй.