Saturday, December 3, 2011

Манай ангийн В.Дамдинбал Компьютер Мэдээллийн Технологийн Сургуулийг үүсгэн байгуулалцжээ.

Мэдээлэл зүйн багш мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн үе
1980-аад оны сүүлээр Монгол улсын ерөнхий боловсролын болон техник мэргэжлийн сургууль, техникумд Мэдээлэл зүй-тооцоолон бодох хичээл орох болсонтой уялдан тухайн хичээлийг заах мэргэжлийн багшийн хэрэгцээ шаардлага бий болсон байна. Иймээс УБДС-ийн сургалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж оюутан суралцагчдад компьютерийн хичээлийг заадаг болжээ. Улмаар 1990 онд математик-мэдээлэл зүйн багшийн ангийг анхлан нээж, анхны 15 оюутныг элсүүлсэн байна.
Тус ангид Алгоритмын үндэс хичээлийг Я.Зэнээмэдэр, Үйлдлийн системийг Л.Чойжоованчиг, Математик анализыг В.Адъяасүрэн, Аналитик геометрийг Д.Нэргүй, Ц.Лувсандорж, Орос хэлийг Д.Мядагмаа, Алгебр, тоон онолыг Ц.Батхүү нар орж байсан байна. Мөн ангийн зөвлөх багшаар В.Дамдинбалыг томилон ажиллуулж байжээ.