Friday, October 17, 2014

С.Хөдөлмөр: Байгаль орчны мэдээллийг нэг дороос авах боломжтой болсон.

Байгаль орчныг хамгаалах тухай хуульд улсын мэдээллийн нэгдсэн сан нь 22 дэд сантай байхаар зааж, сангууд нь ямар мэдээ, мэдээлэлтэй байх, хэн бүрдүүлэх нь Засгийн газрын 2010 оны 85-р тогтоолоор батлагджээ. Энэ нь байгаль орчны мэдээллийг нэг цэгээс иргэдэд цаг алдалгүй, шуурхай хүргэх зорилготой. Одоогоор газар, ашигт малтмал, ус, ой, хөрсний бохирдол, уур амьсгал зэрэг мэдээллийн 17 санд мэдээлэл бүрдүүлээд байна. Байгаль орчны мэдээллийн төвийн дарга С.Хөдөлмөрөөс зарим зүйлийг тодрууллаа.

Tuesday, October 14, 2014

Монгол улсын хэмжээнд анхны компьютерийг манай ангийн хүүхэд бүтээсэн.

Монгол улсын хэмжээнд анхны компьютерийг
манай ангийн Д.Дашцэрэн бүтээлцсэнд бид бахархдаг.
30 жилийн ойд зориулж энэ түүхийг бүтээлцсэн
Г.Оюунбаярын дурсамжийг эргэн саная.

Микропроцессорын элементүүд халаасалж, чип, схем, програм сурагласан маш олон залуучууд бий болсон. Бид зөвхөн өөрсдөө очийг гал болгох бус, мэргэжлийн төдийгүй, мэргэжлийн бус иргэд маань гал болгон өрнүүлсэн юм. Баянмонгол хамтлагийн техникч Энхбаяр хөгжмийнхөө нэг функцийг компьютерээр удирдах микропроцессор олж өгнө үү гэсэн нь ярианы зугтах бус баярлах сэдэв байлаа. Эрдэнэтийн УБК-ийн инженер Ч.Давааням (Петровис ХХК-ийн тэргүүн дэд захирал. 2004 оны байдлаар) бас нэг микрокомпьютер угсарсан байсныг харж хөдөө байсан атлаа ийм олон төрлийн деталь бүрдүүлж угсралт хийсэн, багагүй материал уншиж амжсанд нь гайхан биширч билээ. Монел фирм байгуулах шийдвэр гарсан, олон зуун компьютерүүд үйлдвэрлэсэн, дараа нь тоглоомын хэрэгслүүд гэх мэт ОЧ өрнөж билээ. Өнөө үеийн халивын (отвёртка) тусламжтай компьютер угсардаг явдал Оч-ийн үргэлжлэлийн хялбар хувилбар боловч,өнөөгийнхөөр  электрон үйлчилгээнд хандах ажлын универсаль байр Оч-ийн зорилт байсан билээ.

Sunday, October 12, 2014

Төвдийн залуужуулах 5 дасгал

Үргэлж залуугаараа явдаг С.Хөдөлмөр дараах 5 дасгалыг хийж хэвшихийг уриалж байна.

Saturday, October 11, 2014

Сэлбийн зусланд

Гантөмөрийн зураг төслөөр баригдсан Энхтуяагийн шинэ байранд уулчид цугларчээ.

Wednesday, October 1, 2014

Зөвшөөрөлгүй баригдсан барилгыг нураах ёстой

Өдрийн сонины редакцид хэлэлцүүлэг өрнөж байна. Сүүлийн өдрүүдэд зөвшөөрөлгүй баригдсан барилгуудын талаар асуудал нэлээд хөндөгдөх боллоо. Хэдий барилга барих зөвшөөрөлтэй ч орчин тойрны барилга хоорондын зай талбай, хөдөлмөрийн аюулгүй байдал цаашлаад осол гэмтэл гарах нөхцөл бүрэн бүрдсэн байдаг. Ялангуяа нийслэлд өнөөдөр оршин суугчдын эрх ашиг, гэрэл харах эрхийг хааж боосон олон барилга байна. Тухайлбал, “Өдрийн сонин”-ы дэргэд ч мөн зөвшөөрөлгүй, барилгын тухай хуулийн тав, зургаан заалтыг зөрчсөн барилга баригдаж байна. Нийслэлчүүдийн эрх ашиг зөрчигдөж байгаа дээрх асуудлуудад мэргэжлийн хүмүүс тус хэлэлцүүлэгээр хариулт өгч байна. Хэлэлцүүлэг яг одоо өрнөж байгаа бөгөө.