Monday, August 28, 2017

Seven Years in Tibet

Төвдөд өнгөрүүлсэн 7 жил номын тухай эрдэмтэн, орчуулагч А.Саруултай хийсэн ярилцлага
1940 оны хавар судлаач аялагч Хайнрих Харрер Гималайн нурууны Нанга-Парбат оргилд хүрэх шинэ зам олох тандалтын аялалаа өндөрлөмөгц нутгийн зүг хөлгийн жолоо залахаар төлөвлөсөн байв. Гэтэл дэлхийн хоёрдугаар дайн энэхүү төлөвлөгөөг орвонгоор нь эргүүлж, аялагчид Энэтхэгийн нутагт байгуулсан холбоотны армийн тусгаарлан хорих лагерьт хүргэгджээ. Харин тэд 1944 онд лагериас оргон зайлж дэлхийн "дээвэр" хэмээн нэрлэгддэг нууцлаг увдист Түвд нутагт хөл тавьж амжив. Түвдчүүд харийнханд нэн таагүй ханддаг байсан тул тэр хоёр "Хориотой хот" Лхаст нэвтрэх зөвшөөрөл олох хүртлээ маш хүнд бэрх замыг туулсан байдаг. Түвдэд ирээд нэг их удаагүй байсан Хайнрих Харер Далай ламын хүндэт багш, дотны сайн нөхөр болсон тэр л мөчөөс эхлэн тогтсон сайхан харьцаа өнөөг хүртэл бат бэх хэвээр үлдэж чаджээ. 1951 онд хятдууд түвдийг түрэмгийлэн эзэлсэнээс хойш энэ улсын автономит эрх устаж, Далай лам Энэтхэг рүү дүрвэн гарсан билээ.