Tuesday, December 12, 2017

100th Anniversary

Мөс зүсэгч хөлөг онгоцны капитан Гэндэнжамцын БУМ-ЭРДЭНЭ 100 жилийн ойг угтаж үүрэг амлалт авч байна.

Monday, December 4, 2017

100 years

1-р сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэ 100 жилийн ой угтаж амлалт авч байна.

Monday, August 28, 2017

Seven Years in Tibet

Төвдөд өнгөрүүлсэн 7 жил номын тухай эрдэмтэн, орчуулагч А.Саруултай хийсэн ярилцлага
1940 оны хавар судлаач аялагч Хайнрих Харрер Гималайн нурууны Нанга-Парбат оргилд хүрэх шинэ зам олох тандалтын аялалаа өндөрлөмөгц нутгийн зүг хөлгийн жолоо залахаар төлөвлөсөн байв. Гэтэл дэлхийн хоёрдугаар дайн энэхүү төлөвлөгөөг орвонгоор нь эргүүлж, аялагчид Энэтхэгийн нутагт байгуулсан холбоотны армийн тусгаарлан хорих лагерьт хүргэгджээ. Харин тэд 1944 онд лагериас оргон зайлж дэлхийн "дээвэр" хэмээн нэрлэгддэг нууцлаг увдист Түвд нутагт хөл тавьж амжив. Түвдчүүд харийнханд нэн таагүй ханддаг байсан тул тэр хоёр "Хориотой хот" Лхаст нэвтрэх зөвшөөрөл олох хүртлээ маш хүнд бэрх замыг туулсан байдаг. Түвдэд ирээд нэг их удаагүй байсан Хайнрих Харер Далай ламын хүндэт багш, дотны сайн нөхөр болсон тэр л мөчөөс эхлэн тогтсон сайхан харьцаа өнөөг хүртэл бат бэх хэвээр үлдэж чаджээ. 1951 онд хятдууд түвдийг түрэмгийлэн эзэлсэнээс хойш энэ улсын автономит эрх устаж, Далай лам Энэтхэг рүү дүрвэн гарсан билээ.

Tuesday, May 16, 2017

Үндсэн хуулийн өөрчлөлт - Улстөрийн намуудын зөвшилцөл хэлэлцүүлэг

МСДН-ын дэд дарга МНН-ын даргад Fuck you гэв.
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар улс төрийн намуудын дарга, удирдлагын хүрээнд зөвшилцөл зохион байгууллаа.
Үндэсний зөвшилцөл арга хэмжээ Төрийн ордны Их эзэн Чингис хаан танхимд өнөөдөр 10.00 цагаас эхсэн бөгөөд УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд нээв. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан мэдээлэл хийж, хуулйн өөрчлөлтийн асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ. Манай ангиас  А.Ганбаатар, Д.Энхзаяа нар оролцож, хэл амаар доромжлосон МНН-ын дарга О.Бум-Ялагчийн өмнөөс дунд хуруугаа гозойлгов.

Saturday, May 6, 2017

6г ангийнхны уулзалт

2017.05.06-нд 6г ангийнхны уулзалтанд Алимаа, Б.Байгалмаа, Б.Ганболд, Б.Ган-Өлзий,  Даваадорж, Мандах, Р.Одонтунгалаг, У.Сарангэрэл,   Суусар, А.Хонгорзул нар ирж , Оюунбат, Сүхбат нар онлайнаар уулзалдав.

Tuesday, April 11, 2017

Хаврын дунд сарын 15

Б.Ганболд миний төрсөн өдөр
Хаврын дунд харагчин туулай сарын 15, есөн улаан мэнгэтэй шар луу өдөр
Үс засуулбал: Өлзийтэй сайн
Наран ургах, шингэх: 06.15-19.34
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Суудал: Гал
14:09 цагт сар тэргэл болно.
Аргын тооллын 4 сарын 11, Ангараг гараг. Билгийн тооллын 15, Тэргүүн дагуул одтой, шар луу өдөр. Өдрийн наран 6 цаг 13 минутад мандан, 19 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Friday, March 3, 2017

celebrate the Mongolian New Year

17-р жарны 31 он буюу нэг цагаан мэнгэтэй, Алтан унжлагат хэмээх гал, улаагчин тахиа жилийн хаврын тэргүүн хар барс сарын шинийн тавны шарагчин үхэр өнгөтэй, гурван хөх мэнгэтэй, шороо суудалтай өдөр хоёр хөгшинтэй очиж золгов. Их ном хүлээн авлаа.
Дамдинбал бид хоёрт насаа бэлэглэлээ.
Хоёр хөгшин түм бум насалж удаан жаргах болтугай.

PS: Отгонсүх маань 2 хүүхэдтэй жаргаж байгаа юм байна.

Thursday, March 2, 2017

lunar new year

17-р жарны 31 он буюу нэг цагаан мэнгэтэй улаагчин тахиа жилийн цагаан сарын шинийн дөрвөний шар хулгана өнгөтэй, дөрвөн ногоон мэнгэтэй, гал суудалтай өдөр.

Thursday, February 2, 2017

Ум сайн амгалан болтугай...


Бидний хайртай анд, ангийн ноён нуруу болдог Гантөмөр маань хорвоогийн мөнх бусыг үзүүлэв. Aнгийн хамт олон бид гүн эмгэнэлээ илэрхийлж, хойдохын замд нь очиход бурхны ном, сургаалыг сайн уншицгаая даа.
Ум сайн амгалан болтугай.