Wednesday, May 18, 2016

40 жил

Сайн байцгаана уу,
Ажлын хэсэг цуглалаа. Цугларалтанд Ганболд, Бадарч, Бадрах,Ганхуяг, Одончимэг нар ирэв.
Доорхи байдлаар тохиров.
  1. 6-р саын 17-ны Баасан гаригт арга хэмжээг зохион байгуулах
  2. 14 цагаас сургуулийн өмнөх талбайд  цуглах
  3. 15 цагаас Тэрэлж рүү явах
  4. Сонирхлоороо тэмцээн зохион байгуулах
  5. Урлагийн номер бэлдэж, үзүүлэх
  6. Амрах
  7. 18-ны 16 цагаас  Улаанбаатар руу буцах
Төлбөрийг 185'000₮-өөр тогтов. Байр ба бусад төлбөрийг урьдчилж төлөх шаардлагатай тул дараах хөнгөлөлтийг зарлав.
  • 2016.05.30-ны дотор 100' 000₮
  • 2016.06.06-ны дотор 135' 000₮
Хаан банк дахь Б.Ганболддын 5033318724 тоот дансанд хийнэ.
-Дараагийн уулзалтыг 6-р сарын 6-нд Д.Бадарчийн өрөөнд хийхээр тохиров

Ард Түмний Алтан Сан

Хүмүүний орчлонд амьдарч, сүүн цагаан мөрөө үлдээсэн бурхан болоочдын намтар, аж амьдрал, ажил хөдөлмөрийн түүхэн замнал, алдар цол, гавъяа шагнал, ариун дурсгалыг өнөд мөнхжүүлэх, цаашид удам угсаа дамжуулан гэгээн дурсамжаар улам баяжуулах, тэдний захиас сургаалийг ирээдүй хойч үеийнхэнд үлдээх, монголын ард түмний удмын алтан сангийн цөмийг одооноос бүрдүүлэх үнэт боломж олгоход оршино.

Saturday, May 14, 2016

багш нарын зураг

Санчир багшийн хувийн архиваас:




  1. Хамгийн атаман нь манай анги даасан багш болой.
  2.  Чимэдцэрэн, Туул багш хоюулаа манай анги даасан багш байв.

2015 оны ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ

ХОС АЗ ХХК -ийн хамт олонд
Монгол Улсын татварын хууль, тогтоомжийг шударгаар сахиж, улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулан, нийгмийн хариуцлагаа нэр төртэйгээр биелүүлж байгаагаа үнэлүүлэн 2015 оны ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ аж ахуйн нэгжээр шалгаран Гааль, татварын албаны дээд шагнал цом, батламжаар шагнагдсанд баяр хүргэе ээ.

Monday, May 9, 2016

Олны үг ортой эсэхийг шалгалаа

Анх 2007 онд мод үржүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа эхэлсэн байна. Биднийг очиход өвлийн хүлэмждээ угтан авсан бөгөөд үнэхээр ч бидний мэдэхээр чили усан үзэм, бөөрөлзгөнө, интоор тарьж байлаа. Мөн халуун чинжүү тарихаар туршиж байгаагаа танилцуулсан юм. Хүлэмждээ чинжүү, хулуу, хаш, усан үзэм зэрэг Монголд тэр бүр тариад байдаггүй жимс, нарийн ногоо тарьж байв. Биднийг тус ажлыг санаачлагчдын нэг, МЕКО цэцэрлэгжилт, мод үржүүлгийн газрын захирал Б.Батсоёмбо угтан авсан бөгөөд тэрээр АНУ-ын Вашингтон мужийн Спанавэй хотод Эмэрэлд Ридж Хай сургууль төгсөж, 2008 онд Токио хотноо япон хэл, соёл судлалын мэргэжлээр суралцаж, дараа нь Англид “Бакингхэм”-ийн их сургуульд Эдийн засагч, хуульч мэргэжил эзэмшсэн байна. Тэрээр хэд хэдэн улсад суралцаж, газар тариалан эрхлэлтийг нь судалж ирсэн бөгөөд эх орондоо өөрийн гэсэн үйлдвэрлэлтэй болохыг зорьжээ. Улмаар Сонгинохайрхан уулын бэлд 20 га газарт зуны болон өвлийн хүлэмж барьж, 13 нэр төрлийн жимсний мод, 7 төрлийн гоёлын мод бут, 6 төрлийн шилмүүст мод үржүүлж, ургуулжээ. Түүний талбайд ургаж буй алим, лийр, интоор, бөөрөлзгөнө, үрэл, монос, чацаргана, үхрийн нүд, долоогоно, тэхийн шээг, усан үзэм бүгд үр шимээ өгөөд эхэлсэн байна. Түүний эхлүүлсэн ажил, зорьсон зорилгын талаар ярилцсан юм.

Sunday, May 8, 2016

1000 мод

МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу бүх нийтийн мод тарих өдрийн нээлтийн арга хэмжээ боллоо. Тарьсан мод бүхэн цэцгэлж, ногоон аймаг болох ерөөл өргөе.

Thursday, May 5, 2016

40 жилийн ойн арга хэмжээ

ТӨСӨЛ
Нийслэлийн 10 жилийн лаборатори 1-р дунд сургуулийг 1976 онд төгсөгчдийн сургууль төгссөний 40 жилийн арга хэмжээний урьдчилсан хөтөлбөр
  1. Сургууль дээрээ 10 цагт цуглаж, нэгдсэн зохион байгуулалттайгаар зураг авахуулах.
  2. УБ хотоос гадагш нэг хоногийн хугацаатай салхинд /Хүрхрээгийн ам болон Тэрэлжийн амны аль нэг амралтын газар/ гарах.

Monday, May 2, 2016

Улаанбаатарын гудамжинд жимс бөнжигнөх цаг ирнэ

Улаанбаатарын гудамжинд яагаад заавал улиас ургах ёстой гэж. Алим, бөөрөлзгөнө гээд жимсний мод тарьж, бид хотынхоо гудамжаар явахдаа л төрөл бүрийн жимс авч идэх бүрэн боломжтой. Бидний жилд 2 удаа очдог энэ талбайгаас л гэхэд жилдээ 500 мянган мод авч суулгаж болно гэж Батчулууны банди Батсоёмбо ярьж байна. Тэр энэ жил 27 настай. Сонгинохайрхан уулын бэлд 20 га газрыг жимсний модоор дүүргэх зорилго тавиад ажиллаж байгаа ба жил бүр бидэнд амтат жимс, жимсгэнээ амтлуулж байх юм байна.