Friday, December 21, 2018

Н.Зоригт: Италичуудын гайхуулдаг технологи манайд байсан

“Бизнес, хөгжил” булангийн зочноор “Хос аз” компанийн ерөнхий захирал Н.Зоригтийг урилаа.
 –Монгол Улс хэрэглээнийхээ 90 орчим хувийг импортоор авдаг. Тиймээс дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь зүйтэй гэдэг байр суурийг бизнесийнхэн онцолж байна. Таны бодол?
-Манай улсын хувьд өмнөх нийгмийн үед үйлдвэрлэл хөгжсөн байсныг мартаж болохгүй. Тэр ч бүү хэл мэргэжилтнүүдээ бэлтгэхэд улсаас их анхаарч байсан юм. Тухайлбал, гутлын үйлдвэрт ажиллах боловсон хүчнийг Чехэд суралцуулж байсан юм шүү дээ. 1979 онд Чех гутлын үйлдвэртээ өргөтгөл хийж би шинэ үйлдвэрт нь загвар зохион бүтээгчээр ажиллаж байв. Тухайн үед манайх руу явуулахаар 24 загварыг зохиоход би туслахаар ажиллаж байлаа. Ингээд 1982 онд төгсч ирээд Гутлын үйлдвэрт ажилд орсон. Хэдийгээр тухайн үеийн нийгмийн байдал хэцүү байсан ч мэргэжлээрээ ажилласан. Манай үйлдвэрийн дарга шинэ, залуу загвар зохион бүтээгчийнхээ ур чадварыг гаргах даалгавар өгч билээ. Хэсэг судалгаа хийсний дараа монголчуудад спорт гутал байдаггүйг анзаарч шинээр пүүз хийх санаагаа хэлж байв. Анх удаа “Наадам” гэдэг брэндийн пүүз зохиож байлаа. Дарга, сайд нарт таалагдсан юм. Би сурч байхдаа нэлээд өндөр зэрэглэлийн загварын товчоонд ажиллах боломж олдсон. Тэр маань эх орондоо ирсний дараа ажлын туршлага болж байсан юм. Загвар зохион бүтээхийн тулд хэдэн дамжлагаар гарах вэ гэдгээ тодорхойлсон. Мэдээж тухайн үеийн ажилтнуудад таалагдаагүй л дээ. Өөрөөр хэлбэл, гутлыг үйлдвэрлэхийн тулд эхлээд загвар зохион бүтээгч ямар хэлбэртэй байх вэ гэдгээ зохионо. Түүний дараагаар инженер дизайнер тухайн зохиосон загварыг үйлдвэрлэхэд бэлтгэх учиртай. Ингэхдээ ямар технологи ашиглах вэ, ямар материалаар хийх вэ гэдэг сонголтыг хийнэ гэсэн үг. Тэр ч бүү хэл хүний биеийн онцлогт тохируулахын тулд судалгаа хийх шаардлагатай. Ер нь бусад улс оронд инженер дизайнер гэдэг мэргэжил хамгийн их эрэлттэй байдаг. Харин манай улсад энэ мэргэжлийг төдийлөн ойшоохгүйгээр барахгүй загвар зохион бүтээгчтэй андуурдаг. 

Eagles: Hotel California

Явуулын олон зочид ирж буудаллаад буцдаг замын нэгэн зочид буудлыг элдвээр дүрслэн, очиж үзмээр газар болтол дүрслэн дуулдаг энгийн үгтэй энэ дууны цаана илүү гүнзгий утга байдаг гэнэ. Тэд хүний сэтгэл хөдлөл, мэдрэмж, өөрийгөө үгүй хийж буй нэгний талаар үүндээ дуулдаг гэнэ. Дуунд "Чи хэзээ ч гараад явж болох ч, үүрд орхиж болохгүй" гэж өөрөө өөрийнхөө дүрмэнд баригдаж, гацсан, сэтгэлээ гашилгасан хүмүүсийн тухай дуулдаг. Хэн нэгэн таныг орхин одоход таны сэтгэлд үлдэх хоосон мэдрэмж таныг алж ч болох учир зүгээр л тавьж явуулан мартах хэрэгтэй гэсэн санаа аж.