Saturday, December 22, 2012

БОРТ багийн танилцуулга

    Борт баг нь 1932 онд байгуулагдсан үеэс тус сумын наймдугаар баг гэдэг нэрээр1956 он хүртэл нэрлэгдэж байсан бөгөөд мөн үеэс “Оч” нэгдлийн Борт бригад , 1991 оноос Борт баг гэж нэрлэгдэх болсон түүхтэй.

Газар нутаг. Борт баг нь сумынхаа баруун урд хэсэгт сумаасаа 18 км оршдог. Газар нутгийн ихэнх хэсэг нь өндөр уул нуруудтай бөгөөд Ховд аймгийн Мөст, Үенч, Бөян-Өлгий аймгийн Булган сум болон өөрийн сумын Хаг, Сэнхэр багуудтай хиллэдэг. Тус баг нь 76,8 мянган га газар нутаг дэвсгэртэй. Далайн түвшнээс дээш 2300 м өргөгдсөн. Нийт газар нутгийн 99,8 хувь нь ХАА-н эдэлбэр газар эзэлдэг.

Thursday, December 6, 2012

Улаанбаатар хотын тухай хуучны ил захидлууд

Улаанбаатар дахь 10 жилийн I дунд сургууль. Нэгдүгээр арван жилийн сургуулийн барилгыг лам голдуу хүмүүс жил хүрэхгүй хугацаанд их л түргэн барьсан гэдэг. 1940 онд ашиглалтад орсон. “Хувьсгалын эсэргүү” гэгдэж шоронд хоригдож байсан Чоймбол гавж, уран Чойгоо нар барилгын нүүрэн талд байсан Сүхбаатар, Чойбалсан, Ленин, Сталины барельефийг богино хугацаанд чанартай хийгээд суллагдаж, нэг нь Хөдөлмөрийн гавьяаны одон, нөгөө нь Алтан гадас одонгоор шагнуулж явсан түүхтэй. Сургууль хэдэн жилийн өмнө их засвар хийхдээ уг барельефийг авч хаяж үнэ цэнэ, нэр хүндээ унагасан байх шүү!.