Sunday, August 28, 2011

Saturday, August 27, 2011

Ургацын баярт

Гантөмөр Эрдэнэчимэг нарын энэ жилийн ургацын баярыг тэмдэглэхийн зэрэгцээ Эрдэнэчимэгийн төрсөн өдрийг (08.28) тэмдэглэв.

Wednesday, August 17, 2011

Хэрлэн гол

Улаанбаатараас 180км-т Хэрлэн голын эхэд загасчлав.

Wednesday, August 10, 2011

Sunday, August 7, 2011

1-р сургууль, 1976 он, 10а ангийнхны 2011 оны зуны уулзалт

Энэ зуны уулзалтанд Ганбаатар, Мөнхбаатар, Гантөмөр, Энхбат нар кино зураг авцгаасан ба Энхбат л хүссэн хүн болгонд DVD-гээр тарааж байна. Ангийн сайтан дээр зөвшөөрсны дагуу байршууллаа.

Thursday, August 4, 2011

Асралт хайрхан

Монгол оронд Алтай, Хангай, Хэнтий гэсэн гурван их уулс бий. Монголчууд бид энэ их уулсаа үеийн үедээ шүтэн биширч, түшин аж төрж, бахдан дуулж ирсэн ард түмэн билээ. Хан Хэнтийн нуруу бол энэ гурвын нэг нь. Төв, Сэлэнгэ, Хэнтий гурван аймгийн арав гаруй сумын нутгийг дамнан орших энэ их уулс бол хүний хөл ховорхон хүрсэн онгон дагшин сарьдагууд, хүүхэрэн шуугих хөвч тайга, хүйтэн булаг нь бургилах хавцал хөндий... булга, минж, буга, баавгайнаас эхлээд зүйл бүрийн араатан жигүүртэн хөлхөлдсөн ихийн их тайга. Чухам энэ их уулсын оргил тэргүүн нь Асралт хайрхан. Далайн түвшинээс дээш 2799 метр өндөрт өргөгдсөн энэ оргил нийслэл Улаанбаатараас 72 км-ын зайд оршино. Богд хан уулын Дүнжингарав оргил Цэцээ гүнд энэ хавар амжилттай гарсан манай ангийн уулчин Н.Батчулуун Асралт хайрханд энэ намар гарахаар уриалж байна.