Tuesday, September 30, 2014

Доржпаламын ГОМБОДОРЖ

Wednesday, September 17, 2014

Үзэн ядалтад өртөвч, үл бууж өгөх, шантрашгүй хүмүүс

Бүгд Найрамдах Польш Улсын Гдынья хотод 9 дүгээр сарын 11-13-нд зохион байгуулагдсан “Үзэн ядалтад өртөвч, үл бууж өгөх, шантрашгүй хүмүүс” хэмээх коммунизмын эсрэг тэмцлийн тухай Баримтат киноны олон улсын 6 дугаар фестивалийн хүрээнд зохион байгуулагдсан арга хэмжээнд Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Ганбаатар уригдан оролцов.
Монголд ардчиллыг тогтоохын төлөө тэмцэл, хоёр орны ардчилсан хүчнүүдийн хамтын ажиллагаанд Элчин сайд А.Ганбаатарын гүйцэтгэсэн үүргийг өндрөөр үнэлж энэ арга хэмжээнд урьж оролцуулж байгаагаа айлын тал илэрхийлсэн байна. Фестивалын үеэр зохион байгуулагдсан арга хэмжээнүүдэд Франц, Унгар, Чех, Болгар, Беларусь, Литва, АНУ болон бусад орноос тусгай зочдыг урин оролцуулжээ.