Friday, April 24, 2015

Монгол улсын гавьяат багш Шархүүгийн ЗУЛХҮҮ

Шархүүгийн ЗУЛХҮҮ /1943/.
Завхан аймгийн Сонгино сум. Нийслэлийн IV сургуулийн орос хэлний багш байхдаа 1995-01-26-нд (№22) Монгол улсын гавьяат багш болсон.
УБДС төгссөн. Орос хэлний багш мэргэжилтэй. 1966 оноос нийслэлийн ерөнхий боловсролын нэг, дөрөвдүгээр сургуульд багшилж гадаад хэлний сургалтын чанарыг сайжруулан үр дүнд хүрсэн байна. Ерөнхий боловсролын дунд сургуулиудад үзэх орос хэлний Радуга сурах бичиг, 6-8 дугаар ангийн орос хэлний хичээлийн гарын авлага зохиожээ.

Sunday, April 12, 2015

Ялалтын баяр

Удахгүй Ялалтын баяр болох нь дээ. Бидний үеийнхний сэтгэл зүрхэнд ойр баяр

Tuesday, April 7, 2015

Хадгаламж зээлийн хоршоодын хохирогчид хугацаагүй суулт зарлалаа

ХЗХХохирогчдын Шинэчлэгдсэн эвсэл-ийн тэргүүн В.Дамдинбал: 66 тэрбум төгрөгийн хөрөнгийг хурааж авчихаад эргүүлээд өгөхгүй байгаагаас биш улсын төсвөөс буюу татвар төлөгчдийн мөнгөнөөс нэг ч төгрөг авах гээгүй гэлээ.
Тэрбээр Хаврын синдром болоод байгаадаа биш үнэхээр хууль батлагдчихаад байхад хохирлыг барагдуулахгүй байгаад цөхрөнгөө барж байна юм.

Thursday, April 2, 2015