Friday, September 9, 2016

Эмгэнэл

Бидний дотны анд Олзодын Мөнхтуяа 2016 оны 9-р сарын 8-ний өдөр аюулт өвчний улмаас ертөнцийн мөнх бусыг үзүүллээ.
Мөнхтуяа 1958 оны 5-р сарын 30-ны өдөр Улаанбаатар хотын 1-р төрөхөд төрсөн бөгөөд үеийн бусад хүүхдийн адил ясли, цэцэрлэгээр дамжин хүмүүжиж, 1966 онд Улаанбаатар хотын лаборатори 1-р дунд сургуулийн 1-б ангид элсэн орж 1976 онд 40 жилийн тэртээ 10-б ангийг төгссөн билээ.
Тэрээр 1976 онд Монгол улсын Их сургуулийн түүхийн ангид элсэн орж Түүхийн багшийн мэргэжил эзэмшин, ардын хүүхдийг хүмүүжүүлэх ариун үйлсэд амьдралаа зориулж 10 жилийн 72 болон 30-р сургуулиудад түүх, нийгэм судлалын багшаар ажиллаж байсан.
Мөнхтуяа ардын хүүхдийг хүмүүжүүлэхийн зэрэгцээ ангийн багын анд Д.Дашцэрэнтэй гэр бүл болж 4 хүүхэд төрүүлж өсгөсөн ачит ээж, 5 ач зээгийн элбэрэлт эмээ байсан юм.
Элбэрэлт ээж, ачит багш, ажилсаг,төлөв даруу төрх чинь багын найз бидний сэтгэлд үүрд мөнх хадгалагдана.
Ум сайн болтугай
Нийслэлийн 10 жилийн лаборатори 1-р дунд сургуулийн 1976 оны төгсөгчид

No comments: