Sunday, November 17, 2013

Пунцагийн Шагдарсүрэн

1-р сургуулийн анхны сурагчдын нэг, маршал Х.Чойбалсангийн нарийн бичгийн дарга, Гадаад явдлын яамны сайд асан Пунцагийн Шагдарсүрэн гуайн дурсамжаас

Saturday, November 2, 2013

MCS компанийн ээлжит будлиан

Нүүхдээ хүртэл буурин дээрээ гурван чулуу тавьдаг ёс бий
Монголчууд олны талар­хал хүлээсэн, буянтай хүн­дээ халуун хошуут мал тэр ч бүү хэл өргөө цагаан гэр бэлэглэдэг сайхан улам­ж­лалтай билээ. Энэ нь, гал голомтоо дээдэлдэг монгол хүн бүрийн хувьд хамгийн том хүндэтгэлтэй бэлэг юм. “Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад ард түмэн нь хүндэтгэл үзүүлж, Ерөн­хийлөгчийн албанаас буу­хад нь улсын төсвөөс хөрөнгө мөнгө төсөвлөн хотын төвийн “А” зэрэглэлийн бүс болох Сүхбаатар дүүр­гийн нэгдүгээр хороо Гэрлэх ёслолын ордны зүүн талд одоогийн хэллэгээр хаус барьж өгсөн. Төрийн хишиг, түмний буянаар олгогд­сон өргөөгөө бэлгэшээж, үеийн үед үр ачдаа үлдээх өвд тооцон түүх дурсгал болгох учиртай ч П.Очирбат Ерөнхийлөгч “МCS” компанид худалдсан” гэсэн мэдээлэл гарах болсон.

Бид өвөг дээдсийнхээ буянд цэнгэг ус хэрэглэж, цэвэр усаар бохироо зайлж буй ард түмэн

Нийслэлчүүдийн ундны ус аюулгүй байж чадаж байна уу. Энэ талаар олон эргэлзээтэй зүйл ард иргэдийн дунд бий болоод байгаа. Тухайлбал Улаанбаатар хотын усны эрүүл ахуйн чиглэлээр хэрэгжүүлж буй нэг бус олон улсын төслийн хүрээнд хийсэн шинжилгээгээр ундны усны 80 гаруй хувь нь бохирдолтой гарсан байдаг.
Энэ мэт нийслэлчүүдийн ундны усыг цэвэр гэж хэлэхэд бэрхтэйг илтгэх баримт судалгаа цөөнгүй. Гэр хорооллын иргэд ундны усаа хуванцар саванд хадгалдаг. Гэтэл хуванцар савыг үйлдвэрлэхэд бисфелон А болон меламин гэх бодисыг ашигладаг бөгөөд АНУ- ын эрдэмтдийн судалгаагаар уг бодис нь үргүй болгох, хөхний болон зарим төрлийн хорт хавдар үүсгэх суурь нөхцөл болдог гэдгийг хэдийнэ тогтоосон байна. Тэгвэл орон сууцанд амьдардаг иргэдийн ундны ус чанарын шаардлага хангадаг уу гэвэл мөн л тийм биш аж. Крантны ус зэвтэй, ариутгалын бодис хэт ихтэй байдаг учраас хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдэг. Мөн нийслэлийн цэвэр усны нөөц ирэх дөрвөн жилийн хугацаанд дуусна гэх мэт таагүй мэдээллүүд ч бий.