Saturday, October 29, 2011

Намрын адаг шар нохой сарын шинийн 3, Дашням, Балжинням давхацсан бэлэгт сайн өдөр

Анх Өвөрхангай аймгийн Бүрд сумын Ширээ чулуу одоогийн элсэн тасархай гэдэг аялагч жуулчдын анхаарлыг ихээхэн татдаг тэр газар Нийслэл Улаанбаатар хот анхны шаваа тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш 372 жил өнгөрчээ.Бүхэл бүтэн зургаан жарныг элээсэн их хотын амьдрал өдрөөс өдөрт өнгөө өөрчилж,шинэчлэгдсээр өнөөдрийн энэ өдөр 372 нас хүрч байна.

Ш.Энхжаргал - Н.Батчулуун

Wednesday, October 19, 2011

Манай ангийн багш Туул 30 жилийн өмнө компьютер угсарсан

Монголд өнгөт телевизор үйлдвэрлэсэн тухай мэдээ гаргах гээд 1982 онд ЗХУ-ын нэгэн томоохон сонины редактор ажлаасаа халагдах сануулга авсан тухай мэдээлэл байдаг. Тухайн үед манай ШУА-ийн Электроникийн төвд зөвхөн телевизор бус компьютер угсардаг байсан аж. Энэ тухай ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн дэд захирал Ш.Ялалттай ярилцлаа. Тэрээр 1945 онд Улаанбаатар хотод төрсөн. Харьковын Политех¬никийн дээд сургуулийг Автомат теле-механикийн дээд сургууль, Болгар Улсын Софи хотын цахилгаан техникийн дээд сургууль төгссөн. “Дижитал телевизийн системийн тусламжтайгаар хөдөлгөөнт биеийг илрүүлэн шинжлэх нь” сэдвээр эрдмийн цол хамгаалсан. Түүнчлэн Монгол, Болгар, ОХУ-ын улсын шинэ бүтээлийн гэрчилгээнүүдтэй юм билээ.

Sunday, October 9, 2011