Thursday, February 25, 2016

В.Дамдинбал: Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын хэрэг 11 жил сунжирлаа.

Хадгаламж зээлийн хоршооны хохирогч иргэн В.Дамдинбал : Улиг болтол яригдаж буй ХЗХ-ны хохирогчдын хэрэг өдгөө сунжирч явсаар 11 жил болж байна. Одоо ард түмний амьдралын төвшин их доошилж байгаа шүү дээ. Тэгэхээр биднийх бүр хэцүүдэж байгаа нь ойлгомжтой биз дээ. Яагаад вэ гэвэл, тухайн үед олсон багахан хөрөнгөө алдчихсан. Түүнийгээ авч чадахгүй өдийг хүрч байгаа болохоор улам их дарамт үүсгэж байна. Иймээс төр засгийнхан ард түмнийхээ төлөө ажилладаг л юм бол хуулиа хэрэгжүүлээч ээ. Хэд хэдэн хууль гаргалаа. Түүнийгээ хэрэгжүүлж өгөөч ээ гэж хүсч байна хэмээн ярьсан юм.

Tuesday, February 23, 2016

Ute Erhardt : Сайн охид тэнгэрт, муу нь хаа сайгүй

Хөтөлбөр

  • 12:00-12:30 Хүлээн авалт
  • 12:30-12:40 Танилцуулга
  • 12:40-12:50 VIP зочин
  • 12:50-12:55 Бямбаагийн Соёл-Эрдэнэ, Тогтох Трейд ХХК
  • 12:55-13:10 Тогтохын Батцэцэг, номны орчуулагч
  • 13:10-13:30 Асуулт хариулт
  • 13:30-14:00 Гарын үсэг авах
Герман сэтгэл судлаач, зохиолч Үтэ Эрхардтын Сайн охид тэнгэрт, муу нь хаа сайгүй хэмээх бестселлер номыг Тогтохын Батцэцэг герман хэлнээс хөрвүүлж, Тогтох Трейд ХХК албан ёсны хэвлэлийн эрхийг авснаар уншигч та бүхний гарт энэхүү ном очиж байна.

Sunday, February 21, 2016

7a ангийнхны сар шинийн золголт

Монгол улсын гавьяат Шархүүгийн ЗУЛХҮҮ багштай Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт нийслэлийн лаборатори 1-р сургуулийн 7a ангийнхны сар шинийн золголт

Tuesday, February 16, 2016

Яана даа, Уянга гишүүн ээ

Яана даа, Уянга гишүүн ээ, над ломбардтай холбоотой юу ч байхгүй шүү, Монгол Банкны вэбсайт руу ороод хар даа, арилжааны банкнуудын чанаргүй зээлийн эзлэх хувь 7% болж, 824 тэрбум төгрөгийн муу зээлтэй болчихоод байхад, үсрээд л 40 тэрбумын борлуулалттай ломбардуудыг шалга гээд тэр том бодлогын түвшний газарт сууж байх гэж, арилжааны нийт банкны нийт зээлийн 44% нь иргэдийн зээл, одоо тэд зээлийн барьцаанд байгаа юмаа тавиад туухаас өөр аргагүй болсон, ипотекийн зээлээр авсан авсан байр ч яахав буцаагаад өгчье гэвэл тэр олон хурааж авсан байраа банкууд нь борлуулж чадахгүйд хүрнэ, бидэнд одоо үнэхээр улс орноо томоохон хүрээнд хардаг, алсыг хараатай, оновчтой шийдвэр гаргадаг, мэдлэгтэй ухаантай хүмүүс хэрэгтэй байна. Унтаж байгаа ухаантай баавгайнууд байвал сэрэх цаг нь болсон. Ломбардыг шалгаж бололгүй л яахав, гэхдээ наана чинь улс маань дампуурлаа зарласан дараагийн Грек болоход ойрхон 10 орны жагсаалтад орчихсон байна. Ломбард бол хүүхэд нь өвдөөд 50000 авья гэхэд зөвхөн ломбардаас л авахаас өөр аргагүй болдог ТҮЦ төдийхөн, банк яасан ч 50000 тэр дор нь шуурхай өгөхгүй, гэрт хэрэггүй хэвтэж байсан алт, мөнгөн бөгжөөрөө хүүхдээ эмчлүүлэх мөнгө авах газар шүү дээ, том юм хардаг болооч! Танаас гуйгаад ч нэмэргүй л болов уу!

Saturday, February 13, 2016

Сар шинийн золголт

Э.Агваандорж гуай, Ичинхорлоо гуай Та нар минь ануухан сайхнаараа  байна.
Э.Агваандорж гуай, Ичинхорлоо гуай нар маань нэрт загвар өмсөгч зээ охиныхоо бяцхан охиныг хэрхэн өсөн торниж байгааг харж суугаа азтай буурлууд юм байна.
Найзынхаа өрөөгөөр орж үзлээ,