Monday, August 28, 2017

Seven Years in Tibet

Төвдөд өнгөрүүлсэн 7 жил номын тухай эрдэмтэн, орчуулагч А.Саруултай хийсэн ярилцлага
1940 оны хавар судлаач аялагч Хайнрих Харрер Гималайн нурууны Нанга-Парбат оргилд хүрэх шинэ зам олох тандалтын аялалаа өндөрлөмөгц нутгийн зүг хөлгийн жолоо залахаар төлөвлөсөн байв. Гэтэл дэлхийн хоёрдугаар дайн энэхүү төлөвлөгөөг орвонгоор нь эргүүлж, аялагчид Энэтхэгийн нутагт байгуулсан холбоотны армийн тусгаарлан хорих лагерьт хүргэгджээ. Харин тэд 1944 онд лагериас оргон зайлж дэлхийн "дээвэр" хэмээн нэрлэгддэг нууцлаг увдист Түвд нутагт хөл тавьж амжив. Түвдчүүд харийнханд нэн таагүй ханддаг байсан тул тэр хоёр "Хориотой хот" Лхаст нэвтрэх зөвшөөрөл олох хүртлээ маш хүнд бэрх замыг туулсан байдаг. Түвдэд ирээд нэг их удаагүй байсан Хайнрих Харер Далай ламын хүндэт багш, дотны сайн нөхөр болсон тэр л мөчөөс эхлэн тогтсон сайхан харьцаа өнөөг хүртэл бат бэх хэвээр үлдэж чаджээ. 1951 онд хятдууд түвдийг түрэмгийлэн эзэлсэнээс хойш энэ улсын автономит эрх устаж, Далай лам Энэтхэг рүү дүрвэн гарсан билээ.

Saturday, March 5, 2016

Gute Mädchen kommen in den Himmel

Герман сэтгэл судлаач, зохиолч Үтэ Эрхардтын Сайн охид тэнгэрт, муу нь хаа сайгүй (Gute Mädchen kommen in den Himmel, böse überall hin: Warum Bravsein uns nicht weiterbringt) хэмээх бестселлер номыг олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдөр болох Мартын 8-ныг тохиолдуулан, Монголын бүх эмэгтэйчүүдэд зориулан Тогтохын Батцэцэг герман хэлнээс хөрвүүлж, номын нээлтийн ажиллагаа өнөөдөр Аз Хур номын их дэлгүүрт боллоо.

Tuesday, February 23, 2016

Ute Erhardt : Сайн охид тэнгэрт, муу нь хаа сайгүй

Хөтөлбөр

  • 12:00-12:30 Хүлээн авалт
  • 12:30-12:40 Танилцуулга
  • 12:40-12:50 VIP зочин
  • 12:50-12:55 Бямбаагийн Соёл-Эрдэнэ, Тогтох Трейд ХХК
  • 12:55-13:10 Тогтохын Батцэцэг, номны орчуулагч
  • 13:10-13:30 Асуулт хариулт
  • 13:30-14:00 Гарын үсэг авах
Герман сэтгэл судлаач, зохиолч Үтэ Эрхардтын Сайн охид тэнгэрт, муу нь хаа сайгүй хэмээх бестселлер номыг Тогтохын Батцэцэг герман хэлнээс хөрвүүлж, Тогтох Трейд ХХК албан ёсны хэвлэлийн эрхийг авснаар уншигч та бүхний гарт энэхүү ном очиж байна.

Sunday, April 4, 2010

Математикийн анхан шатны сургалтын онолын үндсүүд

By: Дашган Г.
Publisher: УБ Бемби сан ХХК 2010
Description: 234 х.
ISBN: 9992978996.
DDC classification: 510



мэдээллийн эх сурвалж :Математикийн анхан шатны сургалтын онолын үндсүүд