Friday, July 31, 2009

2009 оны цугларалт


Туул-Тэрэлжийн ай сав газарт буюу ...Бал даргын бараг л мэндэлсэн нутагт.
Энхбатын боловсруулсан судалбар зургууд.

Saturday, July 18, 2009

А.Ганбаатар: Хитмений өчил

Хэдэн жилийн өмнө интернетээр элдвийг сонирхож яваад Жон Перкинсийн бичсэн  “Эдийн засгийн алуурчны өчил” /”Confessions of an Economic HitMan”/ хэмээх номын тухай олж мэдсэн юм. Цааш сонирхвол алдарт New York Times – ийн шилдгийн шилдэг номоор нэрлэгдэж олон долоо хоног бестселлеррийн жагсаалтыг тэргүүлж байжээ. Америкийн радиогийн “Өнөөгийн ардчилал” нэвтрүүлгийн сэтгүүлч Эми Гудмантай хийсэн ярилцлагыг нь олж уншлаа. Уг ярилцлагыг телевизээр нэвтрүүлсэн бичлэгийг нь ч үзлээ.