Monday, November 19, 2012

Азийн соёл, хэл шинжлэл сэдэвт олон улсын Дорно дахин судлалын гуравдугаар бага хурал

“Азийн соёл, хэл шинжлэл” сэдэвт олон улсын Дорно дахин судлалын гуравдугаар бага хурал 2012 оны 11 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд Польшийн Краков хотноо боллоо.
      Бага хурлын хүрээнд Польшийн нэрт монголч эрдэмтэн, профессор Владислав Котвичийн Монгол оронд ирж судалгаа шинжилгээний ажлаа эхлүүлсний 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг Польшийн Шинжлэх ухааны Академи, Варшавын их сургууль, Монгол Улсаас БНПУ-д суугаа ЭСЯ хамтран зохион байгуулсан байна. Хуралд Польш, Монгол, ОХУ, ХБНГУ, АНУ, Их Британи, БНХАУ, Япон, Унгар зэрэг орны эрдэмтэд оролцож Дорно дахин, тэр дундаа Монгол судлалаар олон илтгэл тавьж хэлэлцүүлжээ.