Thursday, March 27, 2008

Нацагдоржийн ЭНХЦОГТ

Нацагдорж овогтой Энхцогт миний бие 1958 оны 12 дугаар сарын 20-нд Улаанбаатар хотноо Нацагдоржийн том хүү болон мэндэлсэн. Аав Нацагдорж, ээж Нина нар багш-сурган хүмүүжүүлэгч мэргэжилтэй. Аав Д.Нацагдорж МУИС-ийг физик-математикийн багш мэргэжлээр төгсөөд Улаанбаатар хотын багшийн сургуульд багш, хичээлийн эрхлэгч, захирал, СХУХ-нд эрдэм шинжилгээний ажилтан, Дүрслэх урлагийн дунд сургуульд хичээлийн эрхлэгчээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. 2003 онд насан өөд болсон. Ээж Ц.Нина Москвагийн Улсын Их Сургуулийг сэтгэл судлаач мэргэжлээр төгсөж ирээд УБДС-д сэтгэл судлалын багшаар тасралтгүй ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Одоо “Энх-Орчлон” дээд сургуульд зөвлөх багшаар ажиллаж байна. Дүү Н.Энхтуяа БНСЧСУ-д сургууль төгссөн. ”Авьяас цогцолбор” сургууль, Соросын санд ажиллаж байсан. Одоо Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгт гүйцэтгэх захиралын албыг хашиж байна.