Монголын Ардчилсан холбооноос /МоАХ/ санаачилсан Эргэн санахуй үзэсгэлэн Ардчиллын ордонд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд архивын ховор гэрэл зургаас 50 орчим багтсан бөгөөд үзэсгэлэн өнөөдрөөс эхлэн аравдугаар сарын 3 хүртэл үргэлжлэх аж.
МоАХ-ын түүхийг эргэн сөхвөл, 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд МоАХ байгуулагдаж ерөнхий зохицуулагчаар С.Зоригийг сонгож, анхны цуглаанаа Хүүхэд, залуучуудын соёлын төвийн үүдэнд зохион байгуулснаар Монголд ардчилсан хувьсгал эхэлсэн хэмээн үздэг.