Thursday, March 27, 2008

Нацагдоржийн ЭНХЦОГТ

Нацагдорж овогтой Энхцогт миний бие 1958 оны 12 дугаар сарын 20-нд Улаанбаатар хотноо Нацагдоржийн том хүү болон мэндэлсэн. Аав Нацагдорж, ээж Нина нар багш-сурган хүмүүжүүлэгч мэргэжилтэй. Аав Д.Нацагдорж МУИС-ийг физик-математикийн багш мэргэжлээр төгсөөд Улаанбаатар хотын багшийн сургуульд багш, хичээлийн эрхлэгч, захирал, СХУХ-нд эрдэм шинжилгээний ажилтан, Дүрслэх урлагийн дунд сургуульд хичээлийн эрхлэгчээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. 2003 онд насан өөд болсон. Ээж Ц.Нина Москвагийн Улсын Их Сургуулийг сэтгэл судлаач мэргэжлээр төгсөж ирээд УБДС-д сэтгэл судлалын багшаар тасралтгүй ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Одоо “Энх-Орчлон” дээд сургуульд зөвлөх багшаар ажиллаж байна. Дүү Н.Энхтуяа БНСЧСУ-д сургууль төгссөн. ”Авьяас цогцолбор” сургууль, Соросын санд ажиллаж байсан. Одоо Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгт гүйцэтгэх захиралын албыг хашиж байна.
    Миний бие 1966-1976 онуудад 10 жилийн 1 дүгээр дунд сургуульд суралцан бүрэн дунд боловсрол эзэмшсэн. 1978-1983 онуудад МУИС-ийн Нийгмийн ухааны факультетын философийн ангийг төгссөн. 1983-1997 онуудад ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний туслах ба дадлагажигч ажилтан, эрдэм шинжилгээний ажилтан, секторийн эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажилласан. 1984-1986 онуудад АА-ийн 276 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан. 1997 оноос Гэгээрлийн яаманд соёлын хэлтсийн дарга, мэдээлэл-хяналт шинжилгээ, үнэлгээний газарт ахлах мэргэжилтнээр 2003 оны 6 дугаар сар хүртэл ажилласан. 2003 оны 6 сараас 2008 оны 3 дугаар сар хүртэл “Моноэкохомолог” ТББ-д орчуулагч, редактороор ажилласан.
    Миний бие эрдэм шинжилгээний ажлын зэрэгцээ орчуулгын хэд хэдэн ном хэвлүүлсэн бөгөөд орос хэлийг сайн, ажлын англи хэл эзэмшсэн. Компьютерийн ажлын программыг бүрэн эзэмшсэн. ОХУ-ын ШУА-ийн дэргэдэх мэргэжил дээшлүүлэх институтэд 6 сар суралцан, Удирдлагын хөгжлийн институтын менежментийн курсыг төгссөн. Философийн ухааны магистр цолтой.
    Гэр бүлтэй. Эхнэр Ц.Алтантуяа философч-нийгэм судлалын багш мэргэжилтэй. Одоо СУИС-д багшилдаг. Охин Э.Номин гадаад худалдааны эдийн засагч мэргэжилтэй. Интернэтийн төхөөрөмж борлуулалтын “Улуснэт” компанид маркетингийн тасгийн даргаар ажилладаг. Охин Э.Уян Япон улсын Чибагийн их сургуульд эдийн засгийн мэргэжлээр суралцаж байна.


Н.Энхцогтийн бүтээлийн жагсаалт
  1. Монголчуудын гоо сайхны ухамсрын төлөвшлийн асуудалд. Монголын философийн түүх номын 1 дүгээр ботид.
  2. А.А.Радугин. Гоо зүй. УБ., 1999.
  3. Б.Гутнер. Философи. УБ., 2002.
  4. В.Гуревич. Соёл судлал. I,II боть. УБ., 2004.
  5. А.А.Радугин. Социологи. УБ., 2000.
  6. Гоо сайхны сэтгэлгээний түүх. УБ., 2005. Ц.Алтантуяагийн хамт

No comments: