Tuesday, October 19, 2010

Шинэ түргэний машинтай болжээ

Улаанбаатар хотын Энэрэл-Дент шүдний эмнэлгээс Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт бэлэг болгон явуулсан Тоуато Хай-Эс маркын авто машиныг энэ сарын 12-ны өдөр Нэгдсэн эмнэлгийн удирдлага, албан хаагчдад албан ёсоор хүлээлгэн өглөө. Сонирхуулахад Энэрэл- Дент шүдний эмнэлэгийн захирал М.Ичинхорлоо нь аймгийн хүн эмнэлэгийн анхны их эмч нарын нэг Х.Мижидийн охин юм байна.

Нэгдсэн эмнэлгийн орлогч дарга Ц.Отгонбаяртай уулзаж сэтгэгдлийг нь сонслоо.
-Төрөлх аймгийнхаа хүн ардын эрүүл мэндэд анхаарч аймгийнхаа Нэгдсэн эмнэлэгт иж бүрэн тоноглогдсон түргэний зориулалттай авто машин бэлэглэсэн Энэрэл-Дент шүдний эмнэлгийн захирал Мижидийн Ичинхорлоод Нэгдсэн эмнэлгийнхээ нэрийн өмнөөс болон нийт Увсуудынхаа өмнөөс баярласанаа илэрхийлье. Мижид гуай манай Нэгдсэн эмнэлэгийн арьс өнгөний тасагт олон ажилласан буянтай буурлуудын маань нэг. Хөхөө гуай ч гэсэн манай Нэгдсэн эмнэлэгт сувилагчаар олон жил үр бүтээлтэй ажилласан манай ахмад ажилчин. Увсчууд та бүгдийг мартаагүй. Ингээд Энэрэл-Дент шүдний эмнэлгийн цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.
Энэрэл-Дент эмнэлэгийн захирал М. Ичинхорлоо хэлэхдээ “Миний аав увс аймгийн уугуул насаараа эмнэлэгт ажилласан хүн. Аавынхаа нутгийн ах дүү нарт энэ машиныг шилжүүлж өгч байгаадаа туйлын баяртай байна” гэсэн байна.

No comments: