Monday, February 21, 2011

“Нэгийнхэн” ТББ-ыг М.Энхболд, М.Энхсайхан нар тэргүүлнэ.

Шинэ цагийн Монгол улсын ууган сургууль болох Сүхбаатар дүүргийн I дунд сургуулийн төгсөгчдийн "Нэгийнхэн" ТББ анх 2001 онд байгуулагдсан ажээ.Тус сургуулийн 1976 оны төгсөгч, эдийн засгийн ухааны доктор, Нийслэлийн татварын газрын дарга, "Нэгийнхэн" ТББ-ын гүйцэтгэх захирал С.Энхбаатар Удирдах зөвлөлийн өргөтгөсөн хуралд өнгөрсөн арван жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагналаа.
ТББ-ынхаа дүрэмд энэ нь "тус сургуулийг төгсөгчдийн холбоо" гэсэн тодотголтой байсан бол харин одоо "төгсөгчид болон суралцагчид, ажиллагсад, одоо ажиллаж, суралцаж буй хүмүүсийн холбоо" хэмээн нэмэлт, өөрчлөлт оруулах санал гарсныг хэлэлцүүллээ. Мөн сургуулийнхаа хашаан дотор "Өдөр өнжүүлэх ангитай бага сургууль"-ийн дөрвөн давхар барилгыг барих ажил энэ дөрөвдүгээр сард эхлэхээр болсныг дуулгав. Сургуулийн захирал Ц.Гүррагчаа сургуулийнхаа 90 жилийн ойг 2013 онд тэмдэглэн өнгөрөөх шийдвэр 2009 онд гаргасан бөгөөд өнгөрсөн хугацаанд сургуулийнхаа өргөтгөлийн хоёр давхар барилгад нэмж шинэ давхар барьснаа тайлагналаа.

Хурлаас "Мөн шинээр Удирдах зөвлөлийг 25 хүний бүрэлдэхүүнтэй шинээр байгуулав. Тус ТББ-ын анхны ерөнхийлөгч, ШУА-ийн ерөнхийлөгч асан, төрийн шагналт, тус сургуулийг 1957 оны төгсөгч Б.Чадраа, гүйцэтгэх захирал С.Энхбаатар нарыг хүсэлтээр нь чөлөөлөн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн дагуу тус ТББ-ын тэргүүнээр шадар сайд, 1982 оны төгсөгч М.Энхболд, дэд тэргүүнээр Ерөнхий сайд асан, 1973 оны төгсөгч М.Энхсайхан, гүйцэтгэх захирлаар МУИС-ийн дөрөвдүгээр курсийн оюутан Хүслэн нарыг сонголоо.

Эх сурвалж: МОНЦАМЭ мэдээ

No comments: