Баруун талын эргэн тойронд...
Sunday, August 28, 2011
Saturday, August 27, 2011
Ургацын баярт
Гантөмөр Эрдэнэчимэг нарын энэ жилийн ургацын баярыг тэмдэглэхийн зэрэгцээ Эрдэнэчимэгийн төрсөн өдрийг (08.28) тэмдэглэв.
Wednesday, August 17, 2011
Wednesday, August 10, 2011
Sunday, August 7, 2011
1-р сургууль, 1976 он, 10а ангийнхны 2011 оны зуны уулзалт
Энэ зуны уулзалтанд Ганбаатар, Мөнхбаатар, Гантөмөр, Энхбат нар кино зураг авцгаасан ба Энхбат л хүссэн хүн болгонд DVD-гээр тарааж байна. Ангийн сайтан дээр зөвшөөрсны дагуу байршууллаа.
Thursday, August 4, 2011
Асралт хайрхан
Монгол оронд Алтай, Хангай, Хэнтий гэсэн гурван их уулс бий. Монголчууд бид энэ их уулсаа үеийн үедээ шүтэн биширч, түшин аж төрж, бахдан дуулж ирсэн ард түмэн билээ. Хан Хэнтийн нуруу бол энэ гурвын нэг нь. Төв, Сэлэнгэ, Хэнтий гурван аймгийн арав гаруй сумын нутгийг дамнан орших энэ их уулс бол хүний хөл ховорхон хүрсэн онгон дагшин сарьдагууд, хүүхэрэн шуугих хөвч тайга, хүйтэн булаг нь бургилах хавцал хөндий... булга, минж, буга, баавгайнаас эхлээд зүйл бүрийн араатан жигүүртэн хөлхөлдсөн ихийн их тайга.
Чухам энэ их уулсын оргил тэргүүн нь Асралт хайрхан. Далайн түвшинээс дээш 2799 метр өндөрт өргөгдсөн энэ оргил нийслэл Улаанбаатараас 72 км-ын зайд оршино.
Богд хан уулын Дүнжингарав оргил Цэцээ гүнд энэ хавар амжилттай гарсан манай ангийн уулчин Н.Батчулуун Асралт хайрханд энэ намар гарахаар уриалж байна.