Thursday, August 4, 2011

Асралт хайрхан

Монгол оронд Алтай, Хангай, Хэнтий гэсэн гурван их уулс бий. Монголчууд бид энэ их уулсаа үеийн үедээ шүтэн биширч, түшин аж төрж, бахдан дуулж ирсэн ард түмэн билээ. Хан Хэнтийн нуруу бол энэ гурвын нэг нь. Төв, Сэлэнгэ, Хэнтий гурван аймгийн арав гаруй сумын нутгийг дамнан орших энэ их уулс бол хүний хөл ховорхон хүрсэн онгон дагшин сарьдагууд, хүүхэрэн шуугих хөвч тайга, хүйтэн булаг нь бургилах хавцал хөндий... булга, минж, буга, баавгайнаас эхлээд зүйл бүрийн араатан жигүүртэн хөлхөлдсөн ихийн их тайга. Чухам энэ их уулсын оргил тэргүүн нь Асралт хайрхан. Далайн түвшинээс дээш 2799 метр өндөрт өргөгдсөн энэ оргил нийслэл Улаанбаатараас 72 км-ын зайд оршино. Богд хан уулын Дүнжингарав оргил Цэцээ гүнд энэ хавар амжилттай гарсан манай ангийн уулчин Н.Батчулуун Асралт хайрханд энэ намар гарахаар уриалж байна.
Гарах хугацаагаа тохиролцоно уу. 99131647, 99798844, 99115606
Асралт хайрхан аяллыг Google Map-аас харах, мөн хуулбарлахыг хүсвэл энд сонгоно уу.

2 comments:

Anonymous said...

Sanaa niilsen 4 huntei bag burdvel ( mash sain GPS -chintei ) yalaa shumuul bagassan 9 sard yavj yagaad bolohgui gej . Angiin blog hiisen B. Ganbold -doo MASH IH , blogtoo idevhitei oroltcoj nemj baidag M. Enkhbat bolon busad naiz nartaa bas dandaa bayarlaj yavdag shuu .Angiin busad huuhduud blog -too hundetgeltei handaj idevhitei bayjuulahiig urialj baina . N. Batchuluun

1-p cургууль said...

GPS байгаа, Хөдөлмөрт бас байгаа