Saturday, December 3, 2011

Манай ангийн В.Дамдинбал Компьютер Мэдээллийн Технологийн Сургуулийг үүсгэн байгуулалцжээ.

Мэдээлэл зүйн багш мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн үе
1980-аад оны сүүлээр Монгол улсын ерөнхий боловсролын болон техник мэргэжлийн сургууль, техникумд Мэдээлэл зүй-тооцоолон бодох хичээл орох болсонтой уялдан тухайн хичээлийг заах мэргэжлийн багшийн хэрэгцээ шаардлага бий болсон байна. Иймээс УБДС-ийн сургалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж оюутан суралцагчдад компьютерийн хичээлийг заадаг болжээ. Улмаар 1990 онд математик-мэдээлэл зүйн багшийн ангийг анхлан нээж, анхны 15 оюутныг элсүүлсэн байна.
Тус ангид Алгоритмын үндэс хичээлийг Я.Зэнээмэдэр, Үйлдлийн системийг Л.Чойжоованчиг, Математик анализыг В.Адъяасүрэн, Аналитик геометрийг Д.Нэргүй, Ц.Лувсандорж, Орос хэлийг Д.Мядагмаа, Алгебр, тоон онолыг Ц.Батхүү нар орж байсан байна. Мөн ангийн зөвлөх багшаар В.Дамдинбалыг томилон ажиллуулж байжээ.
Цаашид энэ мэргэжлийн сургалтын хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдэхийн хэрээр, мөн мэдээлэл зүйн ангид орох мэргэжлийн хичээл сургалтыг хариуцах мэргэжлийн тэнхимийг байгуулах шаардлага бий болсон тул УБИС-н ректорын 1991 оны 9 сарын 6-ны өдрийн 352 тоот тушаалаар Мэдээлэл зүй тооцоолон бодох математикийн тэнхимийг анх байгуулж, тэнхимийн эрхлэгчээр Я.Зэнээмэдэрийг томилсон байна. Төгсөгчдийн болон нийгмийн эрэлт хэрэгцээг үндэслэн энэ тэнхим 1995 онд мэдээлэл зүйн багшийн, 1997 онд компьютер англи хэлний ангийг шинээр нээж тус тус анхны элсэлтүүдийг авч мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн байна.
КМТС байгуулагдахаас өмнөх үеийн онцлох үйл явдлууд
1983 он
ЮНЕСКО-ийн тусламжаар сургуулийг хөгжүүлэх ажил хэрэгжиж эхэлжээ. “Искра” машин бүхий тооцон бодох лаборатори, хуулан олшруулах машины тасаг байгуулагджээ.
1987 он
ЕБС, ТМС, техникумд үзэх нийгмийн ухааны хичээлд өөрчлөлт орсон, мэдээлэлзүй, тооцоолон бодох математикийн хичээл орох болсонтой уялдан сургалтын төлөвлөгөөг шинэ шаардлагад нийцүүлэн өөрчлөв. 1987 онд УБДС-ийн сургалтын төлөвлөгөөнд өөрчлөлт орж, тухайлбал 7 хоногийн тэнхимд заах хичээлийн цагийг багасгаж, оюутан бие даах нөхцөлийг бага боловч дээшлүүлсэн, практик дадлагын цагийг нэмэгдүүлсэн, сурган хүмүүжүүлэх ухааны дадлагыг 2 долоо хоногоор нэмсэн, компьютерийн хичээл шинээр оруулсан зэрэг хэд хэдэн зарчимын өөрчлөлт оруулжээ.
1989 он
Ректорын 1989 оны 12 сарын 20-ний өдрийн тушаалаас: ШУДБУ-ын Хорооны 1989 оны 11-р сарын 14-ний өдрийн 187 дугаар тогтоолын 6-р заалт болон компьютерийн багаж төхөөрөмж олширч тэдгээрийг сургалтад үр ашигтай хэрэглэх шаардлага улам бүр өсөн нэмэгдэж байгааг үндэслэн ТУШААХ нь:
1. Математикийн тэнхимийн дэргэд “APPLE” машины, “XT” ба “АТ” машины, “Лазер” хэвлэгчтэй олшруулах кабинет гэсэн 3 кабинеттай компьютерийн лаборатори байгуулсугай.
2. Лабораторийн эрхлэгчээр багш, дэд эрдэмтэн Я.Зэнээмэдэрийг хавсруулан ажиллуулсугай.
3. Лабораторийн зохион байгуулалт, орон тоо, цалингийн фондыг батлуулж, ажиллах хүмүүсийн ажил үүргийн жагсаалтыг гаргаж, хүнээ сонгон авахыг Д.Шагдар, Я.Зэнээмэдэр нарт даалгасугай.
1990 он

1990-1991 оны хичээлийн жилд физик математикийн ангид элссэн 57 оюутнаас 15 оюутан сонгон математик-мэдээлэл зүйн багшийн анги нээж монголд анх удаа ЕБДС-ийн мэдээлэл зүйн багш, мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн байна. Үүнд:
Математик-Мэдээлэл зүйн багшийн 1-р анги
Овог Нэр Хаанаас элссэн
1. Бадарчийн Батмөнх Архангай
2. Бумын Жигмидсүрэн Баян-Өлгий
3. Тогоочийн Даваажаргал Булган
4. Ишдоржийн Оюунгэрэл Дорноговь
5. Гансүхийн Баярмаа Дорнод
6. Жаалайн Буяндалай Дундговь
7. Пүрэвийн Хорлоо Өвөрхангай
8. Чулууны Алтанчимэг Өмнөговь
9. Батболдын Хэрлэн Сүхбаатар
10. Расханы Жумакельд Сэлэнгэ
11. Намнансүрэнгийн Баасандорж Төв
12. Пүрэвсүрэнгийн Өнөрчимэг Хөвсгөл
13. Дүгэржанцангийн Батзориг Эрдэнэт
14. Дугарсүрэнгийн Батжаргал Дархан
15. Нямсамбуугийн Бадам Улаанбаатар
1991 он
1991.9.1-нд Мэдээлэл зүй тооцоолон бодох математикийн тэнхимийг анх байгуулж, тэнхимийн эрхлэгчээр Я.Зэнээмэдэрийг томилсон, тус тэнхим 5 багш, 3 хичээлийн туслах ажилтан, 1 эрдэм шинжилгээний ажилтантай, 25 компьютер бүхий 3 лабораторитойгоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.
1993 он
Ректорын 1993 оны 1 сарын 30-ны 37 тоот тушаалаар тус тэнхимийн нэрийг Мэдээлэл зүй-хэрэглээний математикийн тэнхим болгон өөрчилсөн байна.
1994 он
Ректорын 192 тоот тушаалаар математик-компьютерийн сургалтын салбарыг 8-р сарын 31-ээр татан буулгаж, математикийн факультетыг математик-анализ, функцын онолын тэнхим, алгебр-геометрын тэнхим, тооцоолох математик-програмчлалын тэнхим, элементар математик гэсэн 5 тэнхимтэй байгуулжээ.
1995 он
1995 оноос Мэдээлэл зүй багшийн ангид шинээр элсэлт авч эхэлсэн байна.
Ректорын 1995.1.21-ний 30 тоот тушаалаар “А” байрны 218, “Б” байрны 215 тоот өрөөнүүдэд компьютерийн лаборатори байгуулжээ.
1996 он
Ректорын 278 тоот тушаалаар 1996 оны 9-р сарын 7-ны өдрөөс эхлэн УБИС-ийн бүтцийг факультетын зохион байгуулалтаар өөрчлөхөд,
Математикийн факультетыг
Геометр-математикийн
Анализ алгебрын
Информатикийн
гэсэн тэнхимүүдтэйгээр шинэчлэн байгуулж, деканаар Ж.Баатарыг томилсон байна.
Ректорын 283 тоот тушаалаар 1996 оны 9-р сарын 9-ний өдрөөс Иформатикийн тэнхимийн эрхлэгчээр Л.Чойжоованчигийг томилсон байна.
Мөн 1996.9.28-нд 311 тоот тушаалаар А-218, Б-215 тоот лабораториудыг Информатикийн тэнхимийн харъяа болгов. Лаборантаар Ж.Цэрэндулам, Д.Лхамсүрэн нарыг томилжээ.
1997 он
Компьютер англи хэлний ангийг шинээр нээж “байгууллагын менежер” мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн.
Ректорын 1997.9.10-ний 248 тоот тушаалаар
Информатикийн тэнхимийг татан буулгаж, Компьютерийн тэнхим, “Мэдээллийн технологийн төв”-ийг 1997.9.1-ээс тус тус байгуулав. Тэнхимийн эрхлэгчээр Л.Чойжоованчиг, төвийн эрхлэгчээр П.Галсанпунцагийг тус тус томилсон байна.
1999 он
Компьютерийн лабораториудад сүүлийн үеийн компьютерууд суурилуулжээ.
2000 он
2000 оны 3-р сард МФ-ын информатикийн тэнхим, МТТ-ийг татан буулгаж, компьютерийн салбар байгуулан, эрхлэгчээр А.Отгонбаяр, програмчлалын тэнхимийг шинээр байгуулж, эрхлэгчээр Д.Цэдэвсүрэнг тус тус томилжээ. Ийнхүү шинэ бүтэц зохион байгуулалт хийхийн зэрэгцээ компьютерийн салбарыг өрх тусгаарлан, одоогийн байр буюу МУБИС-ийн “Д” байранд шилжүүлэн суурьшуулсан байна.
1980-2000 оны хооронд элсэгчдийн чанарт анхаарал тавьсан, шинээр компьютер, техник хэрэгслийг сургалтад нэвтрүүлсэн, монгол оронд шинэ мэргэжлийн ангиуд нээж, сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг боловсруулж сургалтад нэвтрүүлсэн зэрэг нь бүхэлдээ боловсролын салбар, зах зээлийн нийгэмд шилжсэн, өөрчлөлт шинэчлэлийн он жилүүд байсан юм.
КМТС байгуулагдсан үе
Ректорын 2000 оны 286 тоот тушаалаар
Математикийн факультетын ажлын ачаалал, оюутны тоо болон сургуулийн компьютерийн сургалт, мэдээллийн техник технологийн хөгжилтэй уялдуулан компьютерийн сургалт, сүлжээ-мэдээллийн системийн асуудлыг хариуцах үндсэн чиг үүрэгтэй “Компьютер-Мэдээллийн Технологийн Факультет”-ийг 2000 оны 8-р сарын 26-ны өдрөөс байгуулж, деканаар магистр А.Отгонбаярыг томилсон байна. Мөн уг тушаалаар Компьютер-Мэдээллийн Технологийн Факультетыг Програмчлалын, Сүлжээ-Мэдээллийн Систем хэмээх хоёр тэнхимтэйгээр декан, нарийн бичгийн дарга, хичээлийн туслах ажилтан 4, компьютерийн техникч 1, сүлжээний удирдагч 1 орон тооны бүтэцтэй байхаар зохион байгуулахыг декан А.Отгонбаярт зөвшөөрсөн байна.
Шинээр байгуулагдсан факультетын Програмчлалын тэнхимийн эрхлэгчээр Д.Цэдэвсүрэн, Сүлжээ-Мэдээллийн Системийн Тэнхимийн эрхлэгчийг декан А.Отгонбаяр түр хавсран ажиллах, деканы нарийн бичгийн даргаар Д.Цэрэндулам, компьютерийн текникчийг багш Ж.Бат-Өлзий хавсран гүйцэтгэх, сүлжээний удирдагчаар Л.Буянжаргал, хичээлийн туслах ажилтнаар Д.Цолмонгэрэл, Ш.Вера, Д.Лхамсүрэн, Ж.Цэрэндулам, Б.Хасанцэцэг нарыг тус тус ажиллуулахаар томилсон байна.
Програмчлалын тэнхимд Л.Чойжоованчиг, П.Галсанпунцаг, Ч.Сумъяа, Н.Бадам, Г.Батнасан, П.Туяа, Ц.Жавзандулам, Д.Цогтбаатар нар ажиллаж байсан ба Д.Цогтбаатар 1-р семестрийн хичээл сургалтын ажлыг дуусгаад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн, П.Туяа жирэмсний амралт авсан тул МЗБ ангийг төгссөн Ш.Ганболдыг багшаар авч ажиллуулсан байна.
Сүлжээ Мэдээллийн Системийн Тэнхим нь өгөгдлийн сангийн менежментийн баг (гишүүд А.Отгонбаяр, Т.Гантуул, Ц.Хатанхангай, Ч.Долгоржав), компьютер сүлжээний баг (гишүүд Х.Батпүрэв, Л.Буянжаргал, Ж.Бат-Өлзий, Н.Даваасүрэн, Д.Буянтогтох, О.Эрдэнэчулуун), Програм хангамжийн инженерийн баг (гишүүд И.Цэрэн-Онолт, С.Ууганбаяр, А.Отгонбаяр) гэсэн үндсэн зохион байгуулалттайгаар хичээл, сургалт судалгааны ажлуудыг хариуцан гүйцэтгэж байсан байна. Сургууль байгуулагдсан эхний жил буюу 2000 оны 9 сарын 26-ны өдрийн мэдээгээр мэдээлэл зүй математик 1-р анги 30, 2-р анги 23, 3-р анги 26, 4-р анги 25 оюутантай, мэдээлэл зүйн багшийн 1-р анги 24, 4-р анги 29 оюутантай, компьютер англи хэлний 1-р анги 21, 2-р анги 26, ,3-р анги 29, 4-р анги 19 оюутантай, нийт бакалаврын 252 оюутан, шинээр 7 магистр элсэн суралцаж байсан байна. Тухайн үед ихэнх лабораторт Пентиум-2 маркийн компьютерууд ашиглагдаж байсан байна.

мэдээллийн эх сурвалж : Компьютер Мэдээллийн Технологийн Сургуулийн түүхэн хөгжил

No comments: