Tuesday, February 23, 2016

Ute Erhardt : Сайн охид тэнгэрт, муу нь хаа сайгүй

Хөтөлбөр

  • 12:00-12:30 Хүлээн авалт
  • 12:30-12:40 Танилцуулга
  • 12:40-12:50 VIP зочин
  • 12:50-12:55 Бямбаагийн Соёл-Эрдэнэ, Тогтох Трейд ХХК
  • 12:55-13:10 Тогтохын Батцэцэг, номны орчуулагч
  • 13:10-13:30 Асуулт хариулт
  • 13:30-14:00 Гарын үсэг авах
Герман сэтгэл судлаач, зохиолч Үтэ Эрхардтын Сайн охид тэнгэрт, муу нь хаа сайгүй хэмээх бестселлер номыг Тогтохын Батцэцэг герман хэлнээс хөрвүүлж, Тогтох Трейд ХХК албан ёсны хэвлэлийн эрхийг авснаар уншигч та бүхний гарт энэхүү ном очиж байна.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдөр болох Мартын 8-ныг тохиолдуулан, Монголын бүх эмэгтэйчүүдэд зориулсан энэхүү номын нээлтийн ажиллагаа 2016 оны 3-р сарын 5-ны 12:00-14:00 цагт Аз Хур номын их дэлгүүр дээр болно.
Олон зууны турш мөрдсөөр ирсэн хэвшмэл ойлголт эмэгтэйчүүдийг өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй байж, тодорхой зорилгодоо хүрэхэд саад тээг болсоор байна. Зөвхөн бие даасан эмэгтэй л түүнд хүн бүр тэр бүр дуртай байхгүй болохыг таньж мэдсэн байдаг. Хайрлаж, хүндэлдэг хүмүүс нь ч заримдаа тэдэнд сөргөөр хандаж, уурлан хилэгнэж, бүр тэднийг хөсөр хаяж болно гэдгийг эмэгтэйчүүд хүлээн зөвшөөрөхөд суралцах ёстой болдог. Үте Эрхардт нийгмийн тогтолцооны хэвшмэл байдал эмэгтэйчүүдийг хэрхэн дарамтанд оруулж, өөрийн сонгосон замаар сэтгэл хангалуун бие даасан амьдралаар амьдрахад саад учруулж байгааг энэхүү номондоо тайлбарлажээ. Мөн энэ бүх хүнд төвөгтэй байдлаасаа хэрхэн гарч, бие даасан амьдралд хүрэх тухай үнэтэй сургамж, зөвлөмжийг тодорхой жишээнүүдээр тайлбарлан бичсэн байна.
Үте Эрхардт энэхүү номоороо орчин үеийн эмэгтэйчүүд одоо хүртэл өөрсдөд нь олгогдсон тэгш эрхээ эдэлж чадахгүй байгааг мянган жилийн турш ноёрхсоор ирсэн нийгмийн харилцааны хэвшмэл хандлагатай холбоотойг бодитойгоор дэлгэн харуулж өгчээ. Тэрбээр эмэгтэйчүүдийг энэхүү төвөгтэй байдлаасаа гарч, хэрхэн бие даасан амьдралд хүрэх тухай үнэтэй сургамж, зөвлөгөөнүүдийг өөрийн олон жилийн туршлага болон бодит жишээн дээр үндэслэн тайлбарлажээ.
https://www.facebook.com/events/941685355914006/

https://www.facebook.com/events/941685355914006/


Ute Erhardt
1956 онд ХБНГУ-ын Кассел хотноо төрсөн. Тэрбээр сэтгэл зүйч мэргэжлээр их сургуулиа төгссөний дараахан нөхөр Вильгелм Жонентай хамтран хувь хүн болон бизнесийн орчны сэтгэл зүйн зөвлөгөө өгөх газраа үүсгэн байгуулжээ. Түүний ажлын үндсэн чиглэл нь Илтгэх урлаг, Харилцааны соёл, Модераци, Менежмент болон Эмэгтэйчүүдийн хөгжилд дэмжин туслах чиглэлээр сургалт, зөвлөгөө өгөхөд оршиж байв. Олон жилийн шургуу хөдөлмөрийн үр дүнд хуримтлуулсан мэдлэг, туршлага дээрээ үндэслэн бичсэн түүний сайн болон муу охидын тухай ном нь бестселлер болж, олон орны хэл дээр хөрвүүлэгдэж, нэн ялангуяа Ази, Латин Америкийн орнуудын нийгмийн сэтгэлгээнд ихээхэн сенсаци дэгдээсэн тэр үеэс хойш түүний үндсэн ажил нь ном зохиол бичиж туурвихад чиглэсэн ажээ. Одоо Үте Эрхардт Швейцарь улсад ажиллаж амьдарч байна.
Gute Mädchen kommen in den Himmel, böse überall hin
Chicas Buenas Van Al Cielo



No comments: