Tuesday, September 8, 2009

Эрүүл мэндийг баялаг гэж ойлгох хэрэгтэй

ImageАУ-ны магистр, Олон улсын шүдний академийн гишүүн, "Энэрэлдент" эмнэлэгийн эзэн Мижидийн Ичинхорлоо той хийсэн ярилцлагаас
Та салбартаа тэргүүлж яваа хүмүүсийннэг. Салбарынхаа хөгжлийн талаар ямар бодолтой явдаг вэ?
Ер нь манай салбар анагаах ухааны салбар дотроо харыдангуй хурдацтай хөгжиж байгаа гэж боддог. Би шүдний эмч болоод 25 жил болж байна. 25 жилийн өмнө би Дархан хотод ажилладаг байлаа. Тэрүедөдөрт 44-45 хүн ирж шүдээ тогтмол үзүүлдэг байсан. Ирсэн хүмүүсийн талаас илүү хувийнх нь шүдийг авч өгөөд л явуулна. Эмчлүүлэгчид маань ч гэсэн өөрсдөө өвдөж зовж байхын оронд энэ шүдийг минь хурдхан л өвчингүй болгоод өг гэдэг байсан. Өөрөөр хэлбэл өвчингүй л болгоод, шүдийг нь аваад өгчихдөг хүн, сайн эмч байлаа шүү дээ. Би төгсөж очоод яг л ийм байдалд ажиллаж байсан. Харамсалтай нь тэгэхэд залуу хүмүүсийн шүдийг сугалж байсны хор нөлөө яг өнөөдөр гарч байна гэж хэлмээр байна. Тэд бүгд хиймэл шүдтэй болсон. Энэ нь тэдний эрүүл мэндэд яаж муугаар нөлөөлж байгаа нь тодорхой юм. Тэр үед тоног төхөөрөмж, мэдээ алдуулах эм, тариа гэж бараг байхгүй, тун хүндхэн байжээ.

1992 онд Японд би анх очоод шоконд орж байлаа. Бид нар хаан
явнаа гэж?
Тэндэхийн сувилагч нараар нь хүртэл заалгах юм надад их байсан. Харин энэ хугацаанд ялангуяа зах зээлд шилжсэнээр шүдний салбар хурдацтай хөгжиж байна гэж боддог Өнөөдөр шүдний эмчилгээ тусламж хүртээмж сайтай. Хаашаа ч харсан сайн эмнэлэг байгуулагдчихсан. Ялангуяа хувийн салбар сайн хөгжиж байна. Нөгөө талдаа шүдний эмчилгээний тоног төхөөрөмж, эм тариа, материал зэрэг нь олдоцтой, эмч мэргэжилтнүүдийн чадвар их сайжирчээ. 10-аад жилийн өмнө Японд шрүп суулгаж шүд хийж байна гэхэд гайхдаг байсан. Гэтэл шүдний гадуур хийдэг аппаратнаас эхлээд шаазан, төмөр тагнайтай, авдаг хиймэл шүд гээд өртөг өндөртэй хирнээ харьцангуй хэрэглээнд эвтэйхэн бүтээгдэхүүнүүд бүгд Монголд ороод ирлээ. Чанар чухал л даа. Шүдний эмч нар тооноос чанарт шилжлээ. Өчнөөн сайхан хүмүүс төр засгийн шугамаар болон хувиараа, олон улсын байгууллагын тусламжтайгаар Америк, Солонгос, Япон гээд гадаадын олон оронд суралцаж байна. Манай эмнэлэг гэхэд Японтой бүтэн 15 жилийн харилцаатай ажиллаж байна.
Таны гол баримталдаг зарчим юу вэ?
Иргэдээ аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, яаж эрүүл саруул байх талаар мэдлэг боловсрол олгох нь миний ажлын хамгийн гол зорилго байх ёстой. Ялангуяа хүн амын зонхилох хэсэгт хүрсэн үйлчилгээ. Би 10 хүнд имплант суулгах уу? 1000 хүүхэд үзэх үү? Эмч хүнд нэг шүдний хэв авах нь эдийн засгийн хувьд ашигтай байж болох ч эрүүл хүн өсгөх нь тэрнээс илүү ашигтай. Би хиймэл шүд хийж өгчихөөд ажлаасаа таашаал авдаггүй. Харин би эрүүл шүдтэй хүмүүсийг хараад хамгийн их баярладаг. Гадагшаа хааяа нэг явахад тэр дундаа Японд очиход хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийнх нь хүртэл амны хөндий эрүул, яралзсан сайхан бүтэн шүдтэй байдаг. Гэтэл Монголд хүүхдүүд ч үзүүлнэ, эмч нар ч үзүүлнэ, багш нар ч үзүүлэхэд бүгд биеэ аваад явах бүрэн чадвартай хирнээ наад зах нь эмч нарынх нь хүртэл амны хөндийн өвчлөл байх ёстойгоосоо маш их байдаг. Японд нийгмийн ажилтнууд нь нийгмийн эмзэг хэсгээ арчлаад аваад явж байхад, бидмий өөрөө өөрийгөө аваад явах чадвартай хэсэг нь хүртэл яагаад ийм байна вэ? Эмч нар маань өөрсдөө эрүүл байж чадахгүй байгаа юм чинь хүн ардаа яаж эрүүл болгох юм бэ? гэсэн бодол төрдөг юм. Тэгвэл яаж өөрчлөх вэ, эрүүл амьдрах боловсрол яаж олгох вэ?
Өртөг өндөртэйгээр шүдийг нь эмчлээд байх уу, эсвэл урьдчилан сэргийлэх аргыг нь хэлж өгөх үү.
Яаж хүүхдийг шүдний эмчид ирэхээсээ айдаггүй болгох вэ? Хүн үсчинд орохдоо айдаггүй шүү дээ. Үүний адил хүүхэд гүйж орж ирээд л шүдээ үзүүлчихээд, "ба бай" /Ьуе Ьуе/ гээд инээгээд гараад явчихдаг болгомоор байгаа юм. Энэ л шүдний эмч болсны гол зорилго.
Шүдний эмч хүнд жаахан хүүхдийн шүдийг үзэж эмчлэх их хэцүү байдаг байхдаа ?
Хүүхэд, том хүн хоёрын шүдийг үзэхэд ялгаа их байдаг.
Тухайн хүүхдэд чадах бүхнээ зориулж ажиллаж байгааг минь хүүхэд айхтар сайн мэдэрдэг. Хүүхэдтэй ойлголцож чадвал эмчилгээний 50 хувь нь хийгдлээ гэсэн үг.
Монгол хүүхдүүд ер нь их догшин авиртай, ааштай шүү. Харин анхнаасаа өөрт нь эмчилгээнийхээ тухай жаахан хэлээд, өөрийг нь магтаад өгөхөөр жижигхэн хүүхэд хүртэл их дуртай, дараа нь тэвчээртэй байж чаддаг Энэ мэтээр хүүхдийн сэтгэл зүйг удирдаж ажиллах, тухайн цаг хугацаанд эмч өөрөөсөө шалтгаалах бүх юмаа хийж амжих, шүдийг нь эмчлэх зорилгодоо хүрэх ёстой. Хүүхдийн шүдний эмч гэхэд хүүхдүүдтэйгээ насан туршийн холбоо үүсгэж, өөртөө уяж чадах хэрэгтэй. Надаар эмчлүүлж байсан хүүхдүүд одоо өндөр өндөр залуучууд болчихсон. "Ичинхорлоо эмчээ" гэсээр ах дүү дээрээ ирж байгаа юм шиг ороод ирнэ. Их халуун дотно харьцана. "Та намайг жаахан байхад, хорхойг ць аваадхая, тэвчээрэй тэвчээрэй" л гэдэг байсан. Унэн хэрэг дээрээ миний шүдэнд эмчилгээ хийдэг байсан шүу дээ гээд л хууч хөөрнө. Хоёрхон настай жаахан хүүхэд байхаасаа эхлэн надаар шудээ эмчлүүлж байсан, одоо өөрсдөө аав ээж болчихсон үр хуүхдээ дагуулаад над дээр ирсээр л байгаа жишээ олон байна. Тэдний шүд эруүл сайхан харагдаж байгаад би баярладаг. Энэ л миний эмнэлэг байгуулсны гавьяа гэж санадаг. Хийсэн ажлынхаа ур дүнг олон жилийн дараа ингэж харахад үнэхээр сайхан.
Гэхдээ томчууд заримдаа хүүх-дээс дутахгүй шүдний эмчид очих дургүй байдаг, тийм үү?
Том хүн бол өөрөө өөрийнхөө төлөө гэдгийг ойлгодог.
Ер нь хүний эмны хөндийг харэхад л тэр хүн хир хариуцлагатай хүн бэ? гэдгийг хэпж болно. Хүүхдийг нь хараад ч ялгаагуй.Эрүүл төрж байна уу? Ээж аав нь үр хүүхдээ яаж өсгөж хүмүүжүүлсэнийг нь төсөөлж болдог. Чамбай хүн бол андашгүй. Нэг хэлүүлээд л хэрэгтэй юмыг амьдралынхаа туршид мөрдлөг болгож чаддаг. Ажил ихтэй, үр хүүхдийнхээ асуудлыг хойш тавьдаг ч эцэг эхчүүд байна. Үр хүүхдийнхээ төлөө анхаардаг сайхан эхчүүд ч олон байдаг. Жишээ нь; Эрдэнэтэд 5 хүүхэдтэй нэг ээж бий. 10-аад жил манай эмнэлгээр явж байгаа. Сургуулийн амралт болонгуут л хүүхдүүдээ аваад ирнэ. Хүүхдүүдийнх нь шүд гэж хачин гоё. Шүд ямар чухал эрхтэн болохыг хүүхдүүд нь бүр сайн мэддэг болчихсон. Эмч нар хүмүүст эрүул мэндийн боловсролыг сайн олгоод нөгөө талаас хүмүүс өөрсдөө урьдчилан сэргийлэх тал дээр хичээгээд анхаарч чадвал, энэ хоёрыг зөв нийлүүлж чадвал хүн ам эрүүл байх үндэс болно. Миний ажлын гол чиг хандлага энэ байдаг. Угаасаа шүдний эмчилгээ үйлчилгээ гэдэг бол тэр шинэ техник технологи, тэр хурдацтай хөгжлийн хойноос хөөх биш. Хүмүүсийг анхнаас нь л эрүүл шүдтэй байлгах. Хүн бүрийн шүдийг цооруулдаггүй байлгах л юм даа.
Хичнээн хүсэхгүй байсан ч гэсэн хүмүүс хиймэл шүдтэй болчихдог шүү дээ?
Хиймэл шүд ч гэсэн арчилгаа их чухал. Хүмүүс гадаадад хичнээн үнэтэй шүд хийлгэж ирээд түүнийгээ арчлах боловсролгүй байна. Гадны хиймэл юманд хүний бие эрхтэн дасан зохицох хүртэл маш их анхаарал арчилгаа хэрэгтэй. Хүмүүс гадаадад өчнөөн үнэтэй юм /шүд/ хийлгэчихээд картгүй ирнэ. Зургаа /шүдний зураг/ орхиод ирнэ. Нутагтаа очоод надад миний карт, зураг хэрэг болно. Хувилаад өгөөч гэхэд хаана ч ойлгоно. Ер нь хүмүүс гадаадад яваад ирэхээрээ л шүд эрүүл байхын чухлыг жинхэнэ ойлгоно доо. Зарим хүмүүс гадаадад явах болохоороо л гэнэт ухаан орж сайндаа л сарын хугацаатай, зарим нь тэрнээс ч богино хугацаанд
шүдээ эмчлүүлнэ гээд гүйчихнэ. Гэтэл бараг л бүх шүд нь эмчилгээтэй, 5-6 шүд авахуулахаар ч болсон байх юмуу, эсвэл шүдгүй удаан явсан бол хиймэл шүд хийхэд бэрхшээлтэй болсон байдаг. Угаасаа шүдийг нэг хайрцган дотор хөдөлгөөнгүй хийгээд орхичихсон байдаг юм биш. Шүд бол байнгын хөдөлгеөнтэй, амьд эд эрхтэн шүү дээ.
Та олон улсын шүдний эмч нарын академийн гишүүн хүн. Үүний давуу тал нь юу вэ?
Энэ бол нэр хүндийн л асуудал. Монгол эмч нарын мэргэжлийг дээшлуүлэх, сайн боловсон хүчин бэлтгэхэд чухал нөлөөтэй гэж боддог. Тоног төхөөрөмжийг хаанаас ч яаж ч авч болно. Гагцхүү чадавхтай боловсон хүчин бэлтгэх нь чухал. Академийн гишүүн болоход шалгуур өндөртэй, манайд ашигтай зүйл их байгаа. Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн энэ чиглэлийн сайн эмч нарыг Монголдоо урьж авчирч болно. Олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулж байгаагаа харуулна гэдэг нэр хүндийн асуудал байдаг юм.
Шүдний эмнэлэгт тавигдах тодорхой шаардлага заавал байна биз дээ? Танай "Энэрэлдент" эмнэлгийг загвар эмнэлэг гэж боддог юм.
Монголд хувийн эмнэлэг олноор байгуулагдаж байна. Хамгийн гол
шалгуур нь стандарт. Сайхан байшин барьж болно. Гадаадад бол 35 нас
хүртлээ хувийн эмнэлэг байгуулдаггүй. Сургуулиа төгсөөд л 3 жил болонгуутаа
эмнэлэг байгуулж болдоггүй юм. Тийм учраас эмнэлэг байгуулахаД
тавигдах шаардлага нь үнэтэй байж л эмнэлэг байгуулна.
Гадаад эмч нар ганц нэгээрээ ажиллах нь байдаг л даа. Гэхдээ ганц нэгээрээ ажиллах нь тийм ч сайн жишээ биш. Шүдний эмчилгээг хийхэд янз бүрийн хүндрэл гарч болох их эрсдэлтэй ажил. Хүмүүс ч их эмзэг болчихсон байна. Одоогоос 20-иод жилийн өмнө хүмүүс шүдээ авуулчихаад зүгээр л явдаг байсан. Хоол хүнс нь эрүүл байсан болохоор тэр байх л даа. Одоо бол боломжоороо сайн эм тариа хэрэглээд байхад л харшил өгчих гээд, халдвар орчих гээд байх... Ерөөсөө хүний бие их хэврэгшчихсэн юм уу даа гэж бодогддог. Сэтгэл санааны хувьд их тогтворгүй, яаруу сандруу, стресстэй болсон. Ийм хүнд тариа хийж, шүдийг нь авахад тэр хүний зүрх яаж цохилох вэ? Хүмүүс суурь өвчин ихтэй, сахарын өвчтэй, элэг муутай байна. Цус алдаж болно. Тиймээс бид ганцхан шүдийг нь авахдаа биш. Цогц үйлчилгээ үзүүлж чадах чадварлаг эмч нарын багтай болж байж л эмнэлэг байгуулах хэрэгтэй. Хэрэглэж байгаа юм нь бас чанартай байх... Анх эмнэлэг байгуулахад "Монгол хүмүүсийнхээ эрүүл мэндийг монгол хүн л хамгаалах ёстой. Бид нар та нарт технологи өгнө. Харин хийж хэрэгжүүлэх нь гадаадын хүмүүс биш та нар байх ёстой" гэж япон нөхдийнхөө зөвлөснийг би гол зорилгоо болгосон. Зорьсондоо хүрч ч байгаа гэж бодож байна. Манай эмнэлгээр олон хүмүүс эмчлүүлж, сургууль төгсөөд л манайхаас ажлын гараагаа эхэлсэн хүмүүс бүгд л сайн явж байна. Хэд хэдэн хүн Японд доктор болсон. Миний хамгийн анхны сувилагч Японд сурч байгаа гээд бүгд л сайн явж байгаа. Бодоод байхад надтай дандаа сайхан хүмүүс таардаг юмуу даа. Японы талаас гэхэд бурхан шиг сайхан хүмүүс надтай хамтран ажилладаг байлаа. Миний багш Коухэй Курода гээд хүүхдийн шүдний эмч бий. Тэр эмч миний төлөвшилд ч тэр, энэ эмнэлгийг байгуулахад ч гэсэн маш их тусалсан. Японы өргөмжит консул Сато Норико гэдэг эмэгтэй байна.



No comments: