Thursday, December 6, 2012

Улаанбаатар хотын тухай хуучны ил захидлууд

Улаанбаатар дахь 10 жилийн I дунд сургууль. Нэгдүгээр арван жилийн сургуулийн барилгыг лам голдуу хүмүүс жил хүрэхгүй хугацаанд их л түргэн барьсан гэдэг. 1940 онд ашиглалтад орсон. “Хувьсгалын эсэргүү” гэгдэж шоронд хоригдож байсан Чоймбол гавж, уран Чойгоо нар барилгын нүүрэн талд байсан Сүхбаатар, Чойбалсан, Ленин, Сталины барельефийг богино хугацаанд чанартай хийгээд суллагдаж, нэг нь Хөдөлмөрийн гавьяаны одон, нөгөө нь Алтан гадас одонгоор шагнуулж явсан түүхтэй. Сургууль хэдэн жилийн өмнө их засвар хийхдээ уг барельефийг авч хаяж үнэ цэнэ, нэр хүндээ унагасан байх шүү!.
Улаанбаатар дахь Ордон музей гадаад байдал. Энэ барилгыг маршал Чойбалсангийн сууцанд зориулж 1947 онд барьсан. 1953 онд Чойбалсангийн ордон музей байгуулж, дараа нь Сүхбаатарын музейн үзмэрийг шилжүүлэн авчирч нэгтгэсэн гэдэг. 1960-аад оны эх хүртэл “Сүхбаатар, Чойбалсангийн ордон музей” байрлаж байсан энэ барилга одоо Төр засгийн үйлчилгээний мэдэлд байрлаж буй. “30 дугаар байр” хэмээн нэрлэдэг. Сүүлийн үед Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж салбар салбарын төлөөлөлтэй өглөөний цайгаа энд уух болсон тухай хэвлэлүүд мэдээлж байсан. Сонирхолтой нэг зүйл бол уг барилгын хашааны нүүрэн талд музейн хаяг нь бүдэгхэн ч гэсэн харагдаж байгаа юм.

No comments: