Эхийнхээ дууг сонссон исгэл даага сум юм билээ
Ингэдэг гэдгийг нь мэддэг хашир уяач нум юм билээ хэмээн дуу шүлэгт мөнхөрсөн хурдан хөөрхөн дааганы уралдаан жил бүрийн наадамчдын самсааг шархируулан гараанаас гарч, өхөөрдлийг төрүүлсээр уухайлах олны дундуур барианд орж ирдэг. Халтартсан нүүрэндээ ичингүйрэл тодруулан цовоо хөөрхөн даагандаа уурласаар орж ирэх баян ходоод ч жил бүрийн наадмын чимэг байдаг билээ. Тэр хоёр хөөрхөн амьтдыг өхөөрдсөн наадамчин олон ч Энэ жилийн баян ходоод, ирэх жилийн түрүү магнай гэж ерөөдөг уламжлалтай. Ийнхүү жил бүрийн наадмын хурдан морьдын уралдааныг өхөөрдөл, баяслаар баясуулдаг хурдан дааганууд дөнгөж сая гараанаас гарлаа.

Тулгар төрийн 2222 жил, Их Монгол Улсын 807 жил, Үндэсний их баяр наадмын хурдан дааганы уралдаанд Говь-Алтай аймгийн Н.Амарбаясгалангийн хул даага торгон жолоо өргөлөө. Аман хүзүүнд мөн л Говь-Алтай аймгийн Ж.Энхболдын сартай зээрд даага орсон бол гарсан цагаасаа өнгөлж уралдсан Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уяач Эрдэнэбилэгийн хүрэн даага айргийн гуравт хурдалжээ.
Харин айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат Монгол Улсын алдарт уяач Лхагваагийн Батмөнхийн сартай хүрэн хурдалсан бол Алтан-Очирын сартай хүрэн айрагджээ.
1976-10а-ын сурагч М.Энхбат
No comments:
Post a Comment