Tuesday, October 14, 2014

Монгол улсын хэмжээнд анхны компьютерийг манай ангийн хүүхэд бүтээсэн.

Монгол улсын хэмжээнд анхны компьютерийг
манай ангийн Д.Дашцэрэн бүтээлцсэнд бид бахархдаг.
30 жилийн ойд зориулж энэ түүхийг бүтээлцсэн
Г.Оюунбаярын дурсамжийг эргэн саная.

Микропроцессорын элементүүд халаасалж, чип, схем, програм сурагласан маш олон залуучууд бий болсон. Бид зөвхөн өөрсдөө очийг гал болгох бус, мэргэжлийн төдийгүй, мэргэжлийн бус иргэд маань гал болгон өрнүүлсэн юм. Баянмонгол хамтлагийн техникч Энхбаяр хөгжмийнхөө нэг функцийг компьютерээр удирдах микропроцессор олж өгнө үү гэсэн нь ярианы зугтах бус баярлах сэдэв байлаа. Эрдэнэтийн УБК-ийн инженер Ч.Давааням (Петровис ХХК-ийн тэргүүн дэд захирал. 2004 оны байдлаар) бас нэг микрокомпьютер угсарсан байсныг харж хөдөө байсан атлаа ийм олон төрлийн деталь бүрдүүлж угсралт хийсэн, багагүй материал уншиж амжсанд нь гайхан биширч билээ. Монел фирм байгуулах шийдвэр гарсан, олон зуун компьютерүүд үйлдвэрлэсэн, дараа нь тоглоомын хэрэгслүүд гэх мэт ОЧ өрнөж билээ. Өнөө үеийн халивын (отвёртка) тусламжтай компьютер угсардаг явдал Оч-ийн үргэлжлэлийн хялбар хувилбар боловч,өнөөгийнхөөр  электрон үйлчилгээнд хандах ажлын универсаль байр Оч-ийн зорилт байсан билээ.
Тайлбар
Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Монгол улсын хэмжээнд анхны компьютерийг ШУА-ийн Физик-техникийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд, П.Төмөрбаатарын бригад, Монел фирм, ШУТИС-ийн КТМС-ийн зарим багш нар хийсэн гэсэн мэдээлэл гардаг нь ташаа юм. КТМС-ийн багш нар гэсэн нь огт үндэсгүй зүйл бас биш, доктор А.Батмөнхийн 1984 онд зохиосон програматор (компьютер биш) мөн адил микропроцессор 8080 дээр хийгдсэн байсан билээ. Статистикийн төв газрын инженер агсан П.Төмөрбаатарын бригад П.Улаанхүү (Улсын их сургуулийн инженер, 1990 оноос Улсын бага хурлын гишүүн асан), С.Ганбаатар (Ус, цаг уурын институтийн Тооцоолох төвийн инженер-электронч асан, Инкомнет ХХК-ийн захирал), Эрдэнэбаатар (Техникийн их сургуулийн багш асан, ШУТИС-ийн ректор, доктор, профессор), Төрбат (Монгол телевизийн инженер асан, Топмебель ХХК-ийн захирал), О.Батсүх (Статистикийн төв газрын инженер-электроникч асан), Мягмарсүрэн (ЗТО-ны багш асан), Дашцэрэн (Ардын армийн ...-р ангийн инженер асан), Ж.Пүрэв (Статистикийн төв газрын програм зохиогч асан, МУИС-ийн багш, доктор) нарын 1986 онд 6502 процессорт суурилж бүтээсэн Пионер компьютер, дисплей, уян дискийн байгууламжтай тул жинхэнэ компьютер, тэгэхлээр анхных гэдэг ч аль аль нь аргагүй компьютер тул 2 жилийн өмнөх нь анхных байж таарна. Монел фирмийн угсарсан компьютерүүдэд 001-ээс эхлэн дугаар өгсөн байдаг ба 001 дугаартай компьютер Хүрэлтогоот дахь одон орны судлалын хүрээлэнд одоо ч байдаг ба үүнийг харсан хүмүүс Монгол улсын анхны компьютер гэж андуурдаг. Энэ нь “Оч”-ийг бүтээсэн 1984 онтой харьцуулбал нэлээд сүүлд буюу 1989 оноос үйлдвэрлэж эхэлсэн Монел компьютерүүдаас өмнө юм.


...Хүмүүстэй уулзаж ярилцаж байсан 1988-89 онуудад дунд сургуульд байхдаа Монэл компьютер дээр ажилаж, бейсик хэл дээр програм бичдэг, тэр үед Digger гэдэг тоглоомыг их тоглодог, 512 килобайтын уян дискэн дээр бүх зүйлээ хадгалж явдаг байснаа онцолж дурсдаг юм билээ. Энэ бүхнийг тухайн үед нүдээрээ харж, мэдэрч байсны хувьд ямархуу сэтгэгдэлтэй байсан бэ? 
Монэл компьютер бол "Оч"-той харьцуулбал жинхэнэ стандарт эд ангиудтай компьютер байлаа. Уян дискийн хувьд багтаамж нь хэдий PC XT-д 360 Кбайт, PC АТ-д 1,2 Мбайт байсан ч, Японд хийсэн бүтээгдэхүүн, "Оч"-д дискийн оронд магнитофон байсан шүү дээ. Уян дискийн байгууламжийн мэдээлэлд хандах хурд нь магнитофоныхоос олон дахин их байсныг ярих юун. Гэхдээ хард дискээс удаан байлгүй яахав. Гэтэл тэр сайн зүйлийг "тааруухан" байсан гэсэн аястай онцолж дурсдаг байна шүү. Тухайн үеийн техникийн хөгжлийн төвшин тийм байсан. Би хувьдаа, хэсэг инженер "Оч"-ийг ажиллуулж харуулсан, бусад инженерүүд бүр илүү сайныг хийгээд эхэлсний үндсэн дээр Засгийн газар Монэл компани байгуулах шийдвэрийг хожуу боловч гаргасан гэж ойлгож явдаг.

2004 оны 11 дүгээр сард дуурийн театрт Статистикийн 80 жилийн ойд зориулан гаргасан үзэсгэлэнд "Оч", "Пионер" зэргийг тавьсныг 1980-аад оны үед УТК-ийн орлогч, дарга байсан П.Жасрай гуай үзэж яваад хажуугийн хүндээ, "эд ийм юм хийсэн байсан юм, даан ч олноор үйлдвэрлэхийг ...  зөвшөөрөөгүй" гэж дуугарч билээ. Би "хэн?" гэж асуух гэснээ "одоо энийг мэдээд яах вэ" гэж бодоод лавлаагүй. Монэл универсаль компьютер тул Бэйсик хэл дээр програм зохиох ямар ч асуудалгүй байснаас гадна Wordperfect, Supercalc, dBase III зэрэг текст, хүснэгт, мэдээллийн сангийн аппликэйшн ажиллуулж болдог байв. Тоглоомын тухайд, тэр digger-ээс гадна Пажитниковын зохиосон Tetris, самурайн тулалдаан, шатар зэрэг цөөнгүй програм байсан. Дашрамд дурдахад зохион бүтээгч Пажитников ЗХУ-ын иргэн байхдаа Монголд ирж байсан.

"Оч" компьютерийг бүтээлцсэн инженерүүд одоо өөр өөрийн бизнестэй болсон гэж дуулсан. Та болон таны нөхдүүд хаана юу хийж явна вэ? 
Инженер Д.Толя компьютерийн худалдаа, үйлдвэрлэлийн Бит сервис ХХК-ийн захирал, Мягмарсүрэн автомашин засах, будах үйлчилгээ эрхэлдэг, Д.Дашцэрэн AMI and partners компанийн захирал, А.Гантөмөр ХЭТ ХХК-ийн ерөнхий захирал зэргээр ажиллаж байна. Харамсалтай нь О.Батсүх маань "Оч"-ийн 20 жилийн ойн дараахан өвчнөөр нас барсан. "Оч"-ийг хийсэн туршлагыг идэвхтэй судалж дахин нэг микрокомпьютер хийсэн Ч.Давааням маань НИК ХК-ийн ерөнхий захирал...

No comments: