Wednesday, October 1, 2014

Зөвшөөрөлгүй баригдсан барилгыг нураах ёстой

Өдрийн сонины редакцид хэлэлцүүлэг өрнөж байна. Сүүлийн өдрүүдэд зөвшөөрөлгүй баригдсан барилгуудын талаар асуудал нэлээд хөндөгдөх боллоо. Хэдий барилга барих зөвшөөрөлтэй ч орчин тойрны барилга хоорондын зай талбай, хөдөлмөрийн аюулгүй байдал цаашлаад осол гэмтэл гарах нөхцөл бүрэн бүрдсэн байдаг. Ялангуяа нийслэлд өнөөдөр оршин суугчдын эрх ашиг, гэрэл харах эрхийг хааж боосон олон барилга байна. Тухайлбал, “Өдрийн сонин”-ы дэргэд ч мөн зөвшөөрөлгүй, барилгын тухай хуулийн тав, зургаан заалтыг зөрчсөн барилга баригдаж байна. Нийслэлчүүдийн эрх ашиг зөрчигдөж байгаа дээрх асуудлуудад мэргэжлийн хүмүүс тус хэлэлцүүлэгээр хариулт өгч байна. Хэлэлцүүлэг яг одоо өрнөж байгаа бөгөө.
Мэргэжлийн хүмүүс манайд хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй баригуудын үйл ажиллагааг зогсоож шууд нураах тохиолдол өнөөдрийн хувьд нэг ч гараагүй бөгөөд ийм алба ч байхгүй байгаа талаар шүүмжилж байна. Учир нь шаардлага тавьсан ч барилгын компаниуд хүлээж авдаггүй, ямар нэгэн шалтгаанаар барилгын зөвшөөрлөө авсан байдгыг онцлов. Мөн “Өдрийн сонин”-ы байрыг тагласан “Астра буйлдинг” компани шиг олон барилгын компани байгааг ярьж байна. Энэ нь эргээд иргэдийн амь нас, эрүүл мэндийг хохироох гол шалтгаан болдог билээ. Түүнчлэн “Зөвшөөрөлгүй баригдсан барилгыг нураах ёстой” гэдгийг албаныхан хэлэв.





мэдээллийн эх сурвалж : Зөвшөөрөлгүй баригдсан барилгыг нураах ёстой.

No comments: