Wednesday, May 18, 2016

Ард Түмний Алтан Сан

Хүмүүний орчлонд амьдарч, сүүн цагаан мөрөө үлдээсэн бурхан болоочдын намтар, аж амьдрал, ажил хөдөлмөрийн түүхэн замнал, алдар цол, гавъяа шагнал, ариун дурсгалыг өнөд мөнхжүүлэх, цаашид удам угсаа дамжуулан гэгээн дурсамжаар улам баяжуулах, тэдний захиас сургаалийг ирээдүй хойч үеийнхэнд үлдээх, монголын ард түмний удмын алтан сангийн цөмийг одооноос бүрдүүлэх үнэт боломж олгоход оршино.
  • Угийн бичээс:Монголчуудын уламжлан хөтөлж ирсэн Угийн бичгээс өмнөх үеийн өвөг дээдсийг оруулаагүйгээрээ ялгаатай бөгөөд шинээр удам угсаа нэмэх бүр энэхүү модонд, ногоон навч хэлбэрээр оруулан бурхан болоочийн удам угсаа цаг хугацааны урсгалд хэрхэн өргөжин тэлж буйг харуулах юм.
  • Намтар: Бурхан болоочийн намтар, аж амьдрал, ажил хөдөлмөрийн зам мөр, алдар гавъяа, цол шагнал зэрэг бүх мэдээлэл гарна.
  • Дурсамж: Энэ хэсэгт бурхан болоочоо сайнаар эргэн дурсах, хэлж амжаагүй чин сэтгэлийн үгс, сэтгэлийнхээ учгийг илэрхийлэх боломжтой.
  • Гэрэл зураг: Бурхан болоочийн амьдрал, түүхэн замнал, ажил үйлстэй холбоотой гэрэл зургууд болон видео бичлэгийг ойр дотны хүмүүс нь оруулан баяжуулж байна.







No comments: