Tuesday, February 16, 2016

Яана даа, Уянга гишүүн ээ

Яана даа, Уянга гишүүн ээ, над ломбардтай холбоотой юу ч байхгүй шүү, Монгол Банкны вэбсайт руу ороод хар даа, арилжааны банкнуудын чанаргүй зээлийн эзлэх хувь 7% болж, 824 тэрбум төгрөгийн муу зээлтэй болчихоод байхад, үсрээд л 40 тэрбумын борлуулалттай ломбардуудыг шалга гээд тэр том бодлогын түвшний газарт сууж байх гэж, арилжааны нийт банкны нийт зээлийн 44% нь иргэдийн зээл, одоо тэд зээлийн барьцаанд байгаа юмаа тавиад туухаас өөр аргагүй болсон, ипотекийн зээлээр авсан авсан байр ч яахав буцаагаад өгчье гэвэл тэр олон хурааж авсан байраа банкууд нь борлуулж чадахгүйд хүрнэ, бидэнд одоо үнэхээр улс орноо томоохон хүрээнд хардаг, алсыг хараатай, оновчтой шийдвэр гаргадаг, мэдлэгтэй ухаантай хүмүүс хэрэгтэй байна. Унтаж байгаа ухаантай баавгайнууд байвал сэрэх цаг нь болсон. Ломбардыг шалгаж бололгүй л яахав, гэхдээ наана чинь улс маань дампуурлаа зарласан дараагийн Грек болоход ойрхон 10 орны жагсаалтад орчихсон байна. Ломбард бол хүүхэд нь өвдөөд 50000 авья гэхэд зөвхөн ломбардаас л авахаас өөр аргагүй болдог ТҮЦ төдийхөн, банк яасан ч 50000 тэр дор нь шуурхай өгөхгүй, гэрт хэрэггүй хэвтэж байсан алт, мөнгөн бөгжөөрөө хүүхдээ эмчлүүлэх мөнгө авах газар шүү дээ, том юм хардаг болооч! Танаас гуйгаад ч нэмэргүй л болов уу!


No comments: